Австралид дэлхийн сайн дурынхны чуулган болно
Amnesty international
2014.02.18

Австралид дэлхийн сайн дурынхны чуулган болно

2014 оны есдүгээр сарын 15-20 ны өдрүүдэд Австрали улсад Сайн дурынхны чуулган болно.

Бүртгэлийн хураамж 515 доллар бөгөөд нэгдүгээр сарын 31-нийг хүртэл 300 доллар болж хямдарна. Хэрэв оролцох сонирхолтой бол дэлгэрэнгүй мэдээллийг www.iave2014org сайтаас үзнэ үү. Оролцогч бүх зардлаа өөрөө төлөх юм байна.

МЭИ-ийн сайн дурын гишүүдийн хувьд чуулганд оролцох замын зардлаас нэг сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлнэ. Учир нь 2013 оны 12 дугаар сард Монголын сайн дурын сүлжээ байгууллагаас “МЭИ-ийг 2013 оны Шилдэг сайн дурын байгууллага”-аар тодруулан, агаарын тээврийн “Хүннү Эйр” компаниар нэг сая төгрөгөөр үнэгүй үйлчлүүлэх эрхийн бичгээр шагнасан юм. Бид энэхүү сайхан боломжоор сайн дурын гишүүдээ урамшуулан дэмжих гэж байна.

Харин дараах урамшуулалд хамрагдах, тодорхойлолт авах хүсэлтэй сайн дурын ажилтан нь дараах шалгуурыг хангасан байна.

  • Сайн дурын ажилтны гэрээний биелэлт, хийсэн ажлын жагсаалт, цагийн бүртгэл
  • Онооны картандаа 500 хүртэлх оноо цуглуулсан байх
  • Англи хэлээр ярих, ойлгох чадвартай байх