Доктор Тан Ауныг дэмжсэн уриа бүхий видео бичлэг, зургийг гэр бүлд нь зориулан түүний “tumblr” хуудсанд байрлуулаарай.
2014.01.13

Туслахаар оролдсоныхоо төлөө хоригджээ

Нийгэмлэгийн тэргүүн, эмч, доктор Тан Аун шударга бусаар шүүгдэн 17 жилийн ял сонсчээ.

Тэрээр 2012 оны 6 дугаар сард Мьянмарын баруун хэсэгт орших Маундау хотод буддист Рахин, исламын шашинт Рохинжа иргэдийн хооронд болсон үймээний дараа баривчлагдсан байна. Доктор Тан Аун үймээн самууны үеэр цугларагсдыг намжаахыг оролдож байсан ч түүнийг үймээнийг дэвэргэсэн болон өөр бусад эрүүгийн хэрэгт буруутгажээ.

Үймээнд оролцоогүйг нь хэд хэдэн гэрч баталж байгаа ч эрх баригчид тус хэрэгт буруутгах хэн нэгнийг хайж байсан ба доктор Тан Аун исламын нийгэмлэгийн тэргүүн байсан нь түүнийг буруутгах шалтгаан болсон. Эмнести Интернэшнл түүнийг үзэл санааны хоригдол гэж үзэж байна.

Доктор Тан Аун өнчин тархины хавдартай бөгөөд хоригдож байхдаа шаардлагатай эм бэлдмэл, эмнэлгийн тусламж авч чадахгүй байж болзошгүй байгаад зовниж байна.

Доктор Тан Ауны төлөө нэгдэцгээе.

Доктор Тан Ауныг дэмжсэн уриа бүхий видео бичлэг, зургийг гэр бүлд нь зориулан түүний “tumblr” хуудсанд байрлуулаарай. Мөн эв санааны нэгдлээ илэрхийлж буй арга хэмжээнийхээ талаар товч тайлбар нэмнэ үү.

Ерөнхийлөгч Тейн Сейнд хандан

Доктор Тан Ауныг ямар нэг нөхцөлгүйгээр, нэн даруй суллахыг шаардан захидал бичнэ үү.

Хаяг:
President’s Office
Nay Pyi Taw
Myanmar

Дараах сайтаар зочилж, цахим шуудан илгээнэ үү:
www.president-office.gov.mm/contact