Хүний эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрийн хэлэлцүүлэг болно
Энэ сарын 24-нд Иргэний танхимд Хүний эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрийн хэлэлцүүлэг болох ажээ. Тус хөтөлбөрийг “Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагаас санаачлан гаргасан бөгөөд өнгөрсөн хугацаанд хүний эрхийн зөрчлүүд, хамгаалах тогтолцооны талаар судалгаа хийжээ.
Хууль эрх зүй, хүний эрхийн чиглэлээр судалгаа хийгчид болон эрдэмтэд, Улсын их хурлын гишүүдийн төлөөлөл оролцох юм байна.
Хүн айдасгүйгээр өөрийнхөө эрхийг ХЭРХЭН хамгаалах ВЭ?
Хүний эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрийн талаар “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын захирал Х.Бат-Ялалт хэлэхдээ: “Төрөөс хүний эрхийг хамгаалах тогтолцоог нарийвчлан сайжруулах, хэн хамгаалах вэ, ямар үйлдэлд ямар хариуцлага хүлээлгэх вэ, хүн айдасгүйгээр өөрийнхөө эрхийг хамгаалах итгэлийг нь хэрхэн нэмэгдүүлэх вэ зэрэг асуултад хариулт өгсөн” хэмээсэн юм.