Эрхийнхээ төлөө бичиж, өөрчлөлт хийцгээе
Өнөөдөр Олон улсын хүний эрхийн өдөр
2013.12.10

Эрхийнхээ төлөө бичиж, өөрчлөлт хийцгээе

Монголын Эмнести Интернэшнл байгууллагаас “Олон улсын Хүний эрхийн өдөр”-ийг тохиолдуулан энэ сарын 6-17-ны өдрүүдэд “Эрхийнхээ төлөө бичицгээе” аянд нэгдэж, өөрчлөлт хийцгээе уриатай захидал уриалгад гарын үсэг цуглуулах үйл ажиллагааг зохион явуулж байна. Энэ хүрээнд ХСИХ, МУБИС, ШУТИС, МУИС-ийн НШУС зэрэг их дээд сургууль, нийслэлийн Хобби, МЭХС, 118, 51 дугаар сургууль, “Тэди” төв, интернэт кафенуудтай хамтран оролцов. Уг аян мөн Эрдэнэт, Дархан, Архангай аймагт үргэлжилэн явагдаж байна.

Эмнести Интернэшнл байгууллага нь энэхүү захидал уриалгын марафоноор олон улсын хүний эрхийн өдрийн тухай танилцуулж, Камбож, Нигери, Бахрайн, ОХУ, Мьянмар улсуудад үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрх нь зөрчигдсөн, ялгаварлан гадуурхагдсан үзэл санааны хоригдол, эмэгтэй хүний эрхийг хамгаалагч идэвхтнүүдийг шударгаар шүүхийг шаардаж эв санааны нэгдлээ илэрхийлж байгаа юм.

Өмнөх жилүүдэд явуулсан захидал уриалгын аяны үр нөлөөгөөр үзэл санааны хоригдол, хүний эрхийн хамгаалагчид суллагдаж байсан юм.
Гарын үсэг цуглуулах аянд та www.amnesty.mn цахим хуудсаар нэгдэж болно.