Дарханы АН-ын сонгууль гуравдугаар сард болно
АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь
2013.12.25

Дарханы АН-ын сонгууль гуравдугаар сард болно

Дархан-Уул аймгийн АН-д үүссэн нөхцөл байдлыг эцэслэн шийджээ.

Дотооддоо зөрчилтэй байсан учир өмнөх бүх шийдвэрийг хүчингүй болгож, дахин дотоод сонгууль явуулах шийдвэр гаргасан ч хэрэгжүүлэхгүй, анхан шатны хурлаа ч хийж чадахгүй хоёр хэсэг хуваагдаад байсан юм. Намаа шинэчлэхээр залуучууд нь нэгдэж, АН-ын төв байранд суулт, жагсаал хийж, улмаар өлсгөлөн зарласан.

Харин АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь өчигдөр тус аймгийг зорьж, асуудлыг ,шийдсэн байна. Анхан шатны сонгууль явуулах шийдвэр намын хорооны хурлаар гаргаж, нэр бүхий 11 хүн өлсгөлөнгөө зогсоожээ. Дарханы АН-ын сонгуулийг ирэх оны гуравдугаар сард хуралдуулахаар болж, талууд үүнд хяналт тавин ажиллахаар болсон аж.

АН-аас ямар нэг шийдвэр гаргаж, анхааралдаа авахгүй бол дээрх хүмүүс хуурай өлсгөлөнд шилжихэд мэдэгдээд бөгөөд нөхцөл байдал өчигдрөөс хэвийн болж, Дарханыхан сонгуулиа хийх л үлдээд байна.