Сонгуулийн ерөнхий хороо АН-ын генсект хариу илгээжээ
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь
2013.12.10

Сонгуулийн ерөнхий хороо АН-ын генсект хариу илгээжээ

Увс аймгаас УИХ-д сууж байгаа Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэж давж заалдах шатны шүүхээс шийдвэр гаргасан.

Тиймээс эргүүлэн татах нь зүйтэй гэж үзэн Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь СЕХ-нд хандаж өнгөрсөн сарын 8-нд өргөдлөө өгсөн.

Сонгуулийн ерөнхий хорооноос

Нэгэнт шүүхийн шийдвэр гарсан байхад СЕХ хэрэгжүүлэхгүй байгаа нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл гэж АН-ын зүгээс удаа дараа мэдэгдээд байгаа юм.

Харин энэхүү өргөдлийн хугацаа өчигдөр буюу энэ сарын 9-нд дуусгавар болсон байна. Үүнтэй холбоотой СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн АН-ын генсект “Өргдөл гомдол шийдвэрлэх хуулийн дагуу СЕХ-нд гаргасан танай хүсэлтийг шийдвэрлэх хугацааг 30 хоногоор сунгасан болохыг мэдэгдье” гэсэн хариу ирүүлсэн байна.