С.Зориг агсны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
2013.12.10
Ардчилсан хувьсгалын анхны цуглаан Монголын дүр төрхийг олгосон
МоАХ байгуулагсданы 24 жилийн ой тохиож байна. Энэхүү баярын өдрөөр анхны Ерөнхий зохицуулагч С.Зориг агсны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, СТӨ-нд баярын хурлаа хийсэн билээ.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь:
24 жилийн өмнөх Ардчилсан хувьсгалын анхны цуглаан болж байсан үйл явдал маань өнөөгийн Монголын дүр төрхийг олгосон, шинэ Үндсэн хуулиа батлах эхлэл болж байсан.
Эхний цуглаанд одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, хотын захирагч Э.Бат-Үүл зэрэг олон хүн оролцож байснаас гадна С.Зориг агсан Ерөнхий зохицуулагчийн үүрэг гүйцэтгэж байсан.
Ер нь МоАХ бол нэг намын системд хоёрдогч хоолой болж гарч ирсэн улстөрийн хүчин байлаа. Энэ баярын өдөр бид Ерөнхий зохицуулагчийн дүрээр бидний сэтгэлд үлдсэн С.Зориг агсныг дурсч, хөшөөнд нь хүндэтгэл үзүүллээ.