Улсын Их Хурал нь Улсын Их хурал шиг, Засгийн газар нь Засгийн газар шиг байя
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт шаардлага хүргүүлэв.
УИХ-ын даргын гол чиг үүрэг бол "парламентийн ардчилал"-ыг бэхжүүлэх ажлыг хариуцаж байгаа спикер! Тийм учраас УИХ-ын толгой дээр гараад суучихдаг Ерөнхий сайдын суудлыг буулгах цаг болсон. АН-ын бүлгээс санаачилж байгаа хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэх хэрэгтэй. Мөн Ерөнхий сайдын мэдээллийн цаг биш Улсын Их Хурлын асуулгын цаг болгох ёстой. Ерөнхий сайд ямар мэдээлэл өгөхөө мэддэг биш Улсын Их Хурал ямар асуулт асуухаа мэддэг, Ерөнхий сайд түүнд нь биечлэн ирж тайлбар, мэдээллээ өгдөг шинэ дэг, зарчим руугаа явъя.
УИХ дээр дахиад ямар асуудал шийдэх ёстой вэ гэхээр, Ерөнхий сайд нь худлаа ярьдаг, бусдыг доромжилсныхоо төлөө хариуцлага хүлээдэг тогтолцоотой болох ёстой. Чуулган дээр үг хэлж, мэдээлэл өгч байгаа төрийн албан хаагчид худал ярьж байгаа бол нийтийн албанаас хөөгддөг, хариуцлага хүлээдэг байх ёстой.
Энэ гурван асуудлыг шийдэж байж парламент нь парламент шиг, Засгийн газар нь Засгийн газар шиг болно. Улсын Их Хурлын гишүүн ард түмний төлөөлөгчийнхөө хувьд ажлаа хэн нэгний айлган сүрдүүлэл, доромжлолын доор биш чөлөөтэй хийдэг болно. Парламент мэтгэлцээний талбар болж улс оронд эрүүл хөгжлийн яриа явагддаг болно.
Холбоотой мэдээ
2025.04.25
2025.04.25
2025.04.25