Х.Тэмүүжин: Засгийн газар парламентыг үл хүндэтгэж байхад, парламент Засгийн газрын хуулийн хэлтэс шиг сул дорой "өлбөгөр" байж болохгүй
2025.05.01

Х.Тэмүүжин: Засгийн газар парламентыг үл хүндэтгэж байхад, парламент Засгийн газрын хуулийн хэлтэс шиг сул дорой "өлбөгөр" байж болохгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан дээр АН-ын гишүүд завсарлага авсан. Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин дараахтайлбарыг өглөө.

Өнгөрсөн 5 дахь өдөр УИХ дээр Ерөнхий сайдын мэдээллийн цаг дээр УИХ-ын гишүүний асуусан асуултад Ерөнхий сайд хариулахдаа УИХ-ын гишүүнийг буруу дуудаж эмэгтэй хүнийг эрэгтэй хүнээр төлөөлүүлж, доромж, үл хүндэтгэсэн байдлаар хандсан нь ганцхан УИХ-ын гишүүний эсрэг хандаж байгаа хандлага биш. Энэ өөрөө Ерөнхий сайд буюу гүйцэтгэх эрх мэдлийг толгойлж байгаа, ЗГ-ын тэргүүн парламентыг үл хүндэтгэж байгаа. Энэ асуудал дээр ямар нэгэн арга хэлбэрээр уучлалт гуйхгүй бол АН өнөөдрийн болон маргаашийн чуулганы хуралд оролцохгүй. Яагаад гэвэл Засгийн газар парламентыг үл хүндэтгэж байхад, парламент Засгийн газрын хуулийн хэлтэс шигсул дорой "өлбөгөр" ингэж байх юм бол Монгол Улсад байгаа Үндсэн хууль дэг журам хүндэтгэдэггүй зөрчтэй хандаж байна.

Монгол Улсын үндсэн хуульд УИХ бол хууль тогтоох төрийн эрх барих дээд байгууллага. Гэтэл Үндсэн хууль буйтөрийн эрх барих дээд байгууллагын толгой дээр гүйцэтгэх эрх мэдэл гарна гэдэг бол Үндсэн хуулийн бус үзэгдэл. Хувь хүний харьцааны хувьд ч, институц хоорондын харьцааны хувьд ч засаж авахгүй бол Үндсэн хууль өөрөө үл тоомсорлогдох байдал руу орох гэж байна гэж гэж үзэж байгаа учраас өнөөдрийн хэлэлцэж байгаа асуудлууд дээр завсарлага авсан.

Сэтгүүлч

, Ц.Соёлмаа