Увсын асуудал дахин 30 хоног сунжрах нь
МАН-аас нэр дэвш­ин УИХ-д сонгогдоод байгаа Ч.Хүрэлбаатар, Б.Чой­жил­сү­рэн
2013.12.11

Увсын асуудал дахин 30 хоног сунжрах нь

Ардчилсан намын Ерөн­хий нарийн бичгийн дар­га Ц.Оюундарь Увс аймагт МАН-аас нэр дэвш­ин УИХ-д сонгогдоод байгаа Ч.Хүрэлбаатар, Б.Чой­жил­сү­рэн нарын мандатыг хү­чингүй болгох өргөд­лийг СЕХ-нд гаргасан.

Энэ өр­гөдлийн хугацаа дуус­га­вар болсон учир СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “Хүсэл­тийг шийдвэрлэх хугацааг 30 хо­ногоор сунгав” гэсэн ха­риу илгээсэн байна. Энэ асууд­лыг шийдвэрлүүлэхээр Увс аймгийн Тариалан су­мын малчид, төрийн бус бай­гуул­лагууд удаа дараа СЕХ-нд хандаад байгаа.

Гэсэн ч СЕХ өөрийн эрх хэм­жээнд шийдвэрлэхгүйгээр энэ асууд­лыг гацаасаар байгаа бо­лол­той. Тэгэхээр Увсын асуу­дал дахин 30 хоног сунж­рах нь.