УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
2013.12.06

Ц.Даваасүрэн: Ард түмэн өөрийн төлөөлөл болох хүнийг шууд сонгох ёстой

Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлт хэрхэн өрнөж байна вэ?

Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс тодрууллаа.

Тэрээр “Үндсэн хууль ард түмэн өөрийнхөө төлөөллийг шууд сонгож байгаа. Тэрнээс биш нам сонгоод, намаар дамжин сонго гэдэг ойлголт хаана ч байхгүй. Гэтэл үүнд үндсэн хуулийн цэц нүдээ аньчихсан. Энэ асуудлыг бие даагчид яриад цэцийн асуудлыг хөндөнө. Яагаад цэц манаачийн үүргээ биелүүлэхээ больсон хэмээн шүүмжлэлд өртөж эхэлж байна шүү дээ.

Дээрээсээ эхлээд булингартаж эхлэх юм бол эрх зүйт төрийн тухай ярих утгагүй болно. Сонгууль буруу болно, намын ард нуугддаг, ард түмний дунд нэр хүндгүй болсон хүмүүсийн үүр уурхай болж эхлэх юм бол тунгалаг ухаалаг төрийн тухай яриад ч хэрэггүй юм” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Цаашдаа сонгуулийн хууль хэрхэн өөрчлөгдөхийг бид эргэн мэдээлэх болно.