УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат
2013.11.27
Ж.Эрдэнэбат: Төлөөллийн систем байх нь зөв
Улс төрийн хүрээнийхэнд сонирхолтой сэдэв болох Сонгуулийн хууль, түүний тогтолцоог мажоритар, пропорциональ системийн харьцаа яг тэнцүү буюу 38:38 болгож өөрчлөх саналыг УИХ-ын даргын захирамжаар байгуулсан Ажлын хэсгээс дуулгажээ.
Энэ талаар УИХ-ын зарим гишүүдээс тодрууллаа.
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат:
-Монгол бол өргөн уудам нутагтай улс. Тийм болохоор төлөөллөө шууд сонгодог систем болох мажоритар хувилбар байх нь зөв.
Харьцааны тухайд одоо хүчин төгөлдөр байгаа 48:28 хувилбарыг би дэмжиж байгаа. Пропорциональ системийн хувийг нэмэгдүүлэх шаардлагагүй болов уу.