УИХ-ын гишүүн Д.Зоригт
2013.10.07

Д.Зоригт: Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа тараах нэрийдлээр хууран гарын үсэг цуглуулсан

УИХ-ын гишүүн Г.Батхүү, Д.Зоригт нарыг эргүүлэн татах хүсэлтээр нутгийн иргэдийн 22 мянган гарын үсэг цугларсан байна.

Харин энэ талаар Д.Зоригт гишүүн тайлбар өгөхдөө уг 22 мянган гарын үсгийг аймгийн МАН-ын хорооноос хуурамчаар иргэдийг хулхидан зуруулсан гэж үзлээ. Тиймээс үндсэн хуулийн Цэцэд ирсэн гомдол хүчингүй болох магадлал байгаа гэнэ.

Уг өргөдөлд УИХ-ын 10-р тойрог буюу Өвөрхангай аймгийн 22 мянган иргэн гарын үсэг зурж баталгаажуулжээ. Эдгээр иргэд нь 2012 оны сонгуулийн дүнг будлиантуулан, сонгуулийн ерөнхий хорооноос хууль бус шийдвэр гаргуулан УИХ-д орж ард түмний сонголтыг үл хүндэтгэлээ гэсэн байна. Өргөдөлд 22 мянган иргэд МАН-аас нэр дэвшсэн гишүүдэд саналаа өгсөн гэж бичжээ. Мөн тус аймагт эсэргүүцлийн жагсаал болж байгаа сурагтай.

УИХ-ын гишүүн Д.Зоригт “Яг бодит байдал дээр ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр энэ гарын үсэг зурах ажлыг МАН-ын зүгээс Өвөрхангай аймгийн намын хороо зохион байгуулсан. Харамсалтай нь маш буруу зохион байгуулсан. Ерөнхийлөгчийн материал тарааж байна, хүлээн авсан гээд гарын үсэг зуруулах байдлаар авсан байгаа. Их олон иргэн энэ талаар гомдол гаргаж ярилцлага өгсөн. Тэр бүгд бидэнд байгаа” хэмээн тайлбар хийлээ.

Цэцэд хандан иргэн хүн гомдол гаргах эрхтэй байдаг. Гэтэл нэгдүгээр төрийн бус байгууллагын зүгээс хандсан учир хүчингүй, хоёрдугаарт энэ гарын үсэг нь Г.Батхүү, Д.Зоригт гишүүнийг эргүүлэн татах тухай биш, ерөнхийлөгчийн сонгуулиар иргэдийн гомдлыг сонсох байдлаар хууран мэхэлж гарын үсэг зуруулсан хэмээн тайлбарлалаа.  

УИХ-ын гишүүн Д.Зоригт “УИХ-ын тогтвортой үйл ажиллагааг улс орны хөгжилд сөрөг нөлөөлнө. Яах гэж сонгууль болдог билээ. Олонхын дэмжлэг аваад гарч ирээд хэд хоногийн дараа гарын үсэг зурж эргүүлэн татаад байвал дөрвөн жилд нэг удаа сонгууль явуулах хэрэггүй болно.