Бэлгийн болон нөхөн үржихүйн эрхийг хамгаалахыг дэлхийн удирдагчдаас шаардаж байна!
Дэлхий даяар 1,8 тэрбум залуучууд бэлгийн болон нөхөн үржихүйн эрхээ эдлэх боломжгүй, эрсдэлд байна.
2013.10.09

Бэлгийн болон нөхөн үржихүйн эрхийг хамгаалахыг дэлхийн удирдагчдаас шаардаж байна!

Олон улсын байгууллага, НҮБ-ын Суурин төлөөлөгч, Дэлхийн удирдагч нарт хандан дараах уриалгыг гаргаж байна.

Дэлхий даяар өрнөж буй иргэний нийгмийн хөдөлгөөнүүдэд олон сая залуучууд нэгдэн шударга ёсыг шаардаж байна. Орон нутгийн, үндэсний, олон улсын хэмжээнд ажилладаг идэвхтэн тэмцэгчид өөрсдийн амьдрал, боловсролын талаар бүрэн дүүрэн мэдээлэл авах, хүний эрх, ялангуяа бэлгийн болон нөхөн үржихүйн эрхийг хэрэгжүүлэхэд нийгмийн амьдралын бүхий л салбар дахь залуучууд ялангуяа залуу эмэгтэйчүүдийг хувь нэмрээ оруулж идэвхтэй оролцохыг уриалан дуудаж байна.

Дэлхий даяар 1,8 тэрбум залуучууд бэлгийн болон нөхөн үржихүйн эрхээ эдлэх боломжгүй, эрсдэлд байна.

Бид та бүхнийг Хүн ам, хөгжлийн асуудлаарх олон улсын хурлаар (ICPD+20) болон 2015 оноос хойших хөгжлийн хөтөлбөртөө залуучууд ялангуяа залуу эмэгтэй, өсвөр насны охидын эрүүл мэнд, хүний эрхийн асуудлыг нэн тэргүүнд тавихад хариуцлагатай хандан тогтвортой үйл ажиллагаа өрнүүлэн дараах асуудлаар арга хэмжээ авахыг хүсч байна. Үүнд:
• Хүний эрхийг хүндэтгэсэн, эрх тэгш байдал, шударга ёс, олон талт байдлыг хангасан Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар чанартай, харилцан уялдаа холбоотой, иж бүрэн цогц үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх,
• Залуучуудыг эрхээ эдлэхэд нь чадваржуулахын тулд бэлгийн боловсролын талаар өргөн хүрээний мэдлэг олгох,
• Шийдвэр гаргах бүх түвшинд залуу эмэгтэйчүүдийн манлайлал үр нөлөөтэй байлгах,
• Бэлгийн болон нөхөн үржихүйн эрхийг хүндэтгэх, дэмжих, хамгаалах
Бид дэлхий ертөнцийн ирээдүйн иргэд учраас та бүхнийг хойч үеийнхний төлөө чухал алхам хийнэ гэж үзэж байна.
Дэлхий даяарх иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан уриалгад нэгдэнэ үү