2013.09.21

Д.Туяа: Бичил уурхайчдын эрх зөрчигдөж байна

Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Дууш мандал хайрхан”. ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Туяатай уул уурхайгаас тодорхой хэмжээний орлого олж, амьдралаа залгуулах гэсэн бичил уурхай эрхлэгчдийн эрхийн талаар ярилцав.  

-Сэлэнгэ аймагт уул уурхайн лиценз нэлээдгүй бий. Тэнд хүний эрх  хэрхэн зөрчигдөж байгаа вэ?

Сэлэнгийн хэмжээнд Мандал, Ерөө, Бугант, Орхон, Туул зэрэг таван суманд бичил уурхай эрхлэгчид ажиллаж амьдарч байна.  Эдгээр хүмүүс ар гэрээ тэжээх гэж ажиллаж байгаа учраас хөдөлмөр эрхлэх хэрэгтэй. Тэгээд хөдөө орон нутагт хангалттай хэмжээнд ажлын байр байхгүй учраас бичил уурхай эрхэлдэг.

Тэдний ажлын байр нь олборлолтын газар. Гэтэл олборлолтын газаргүй бол ажлын байргүй болно гэсэн үг. Энд л тэдний эрх зөрчигдөж байгаа юм.

-Үүнийг хэрхэн шийдэх вэ?

Тодорхой хэмжээгээр бичил уурхай эрхлэгчдийн хууль эрх зүйн орчин бүрдсэн гэж үзэж болохоор байна. Тухайлбал бичил уурхай эрхлэгчдийн ажиллах журам батлагдсан. 2010 онд хуулинд нэмэлт өөрчлөлт орсон ч амьдрал дээр ажиллах нөхцөл нь бүрдээгүй. Одоо монгол улс нөөцтэй газар бүртээ лиценз олгочихсон.

Тиймээс л бичил уурхайчдад ажиллах талбай хомсдож, эрх нь зөрчигдөх болсон.

Энэ байдлаас гарахын тулд тухайн орон нутгийн удирдлагууд бичил уурхайчидтай хамтарч зохицох хэрэгтэй. Ажил байртай болгож, амьдралын баталгаг сайжруулахын тулд олон арга замыг эрэлхийлж, байгаа. Сургалтад хамруулах, өөр ажлын байр бий болгох гэх мэт.

-Бичил уурхайчдын ажлын байран дээр тэдний хүүхдүүд бас өсч өндийж байгаа. Хүүхдийн эрүүл аюулгүй орчинд өсч торних эрхийг хэрхэх вэ?

 Ээж аав нь олон хоног мөнгө олох гээд явж байгаа. Ар талд нь хэн харж хандах вэ гээд асуудал үүсдэг. Харьцангуй олон төрийн бус байгууллага энэ тал дээр ажилладаг учраа хүүхдүүд талбай дээр ажиллаад байдаггүй.