Д.Тэрбишдагва: Бид Н.Энхбаярыг суллах асуудлаар хууль хяналтынхан болон Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай хүртэл уулзаж байсан
МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва
2013.08.05

Д.Тэрбишдагва: Бид Н.Энхбаярыг суллах асуудлаар хууль хяналтынхан болон Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай хүртэл уулзаж байсан

“Улстөрч ярьж байна” булангийн энэ удаагийн зочноор Монгол Улсын Шадар сайд, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва оролцож байна.

-Шинэчлэлийн Засгийн газар цөөнгүй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Төсөл, хөтөлбөрөөс тодорхой үр дүн гарч, улс орны нийгэм, эдийн засагт ийм дэвшил авчирч байна гэх жишээ баримт бий юу?

-Шинэчлэлийн Засгийн газар салбар бүрт томоохон бүтээн байгуулалт өрнүүлж байна. Жишээ нь, 2000 оны эхээр хэрэгжиж эхэлсэн “Мянганы зам” төслийн үргэлжлэл, зургаан аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбох ажлыг энэ дөрвөн жилд дуусгана.

Шинэ төмөр замын ажил урагшилж, найман хувийн хүүтэй орон сууцны зээл, “Гудамж” төслийн бүтээн байгуулалт хийгдэж байна. Хэдийгээр шүүмжлэл өрнөж байгаа ч Оюутолгойн ордын үйлдвэрлэлийн ажлыг эхлүүлээд байгаа.

-Эрх баригчид бүгдийг шинэчилнэ, шударга, нээлттэй байна гэхчилэн нэлээд шоуддаг. Гэвч нийгэмд айдас байна. Хэлж ярьж буй нь бодит байдалтай зөрөлдөж байгаа энэ үед та цаадуулдаа нөхрийн журмаар ч, Шадар сайдын хувиар ч “Орчноо бодитоор хар” гэж зөвлөдөг үү?

-Улс орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулж улсын төсвийн ихэнх хэсгийг бүрдүүлдэг олон мянган татвар төлөгч айдас хүйдэстэй байгаа нь нууц биш. Ийм нөхц өлд Засгийн газар, түүний танхимын сайд нар амьдралын гүнд орж, асуудалд илүү бодитой хандаж, хариуцлагатай ажиллах ёстой.

МАХН

Орчноо бодитоор харж чадахг үй, тойрон хүрээлэгч, дагалдан баясагчдын өнгөлөн далдалсан хуурамч мэдээллээр салбарынхаа ажил, асуудалд хандвал тэр нь жинхэнэ утгаараа шоу болно. Миний хувьд хэлэх зүйлээ хэлж, болохг үй зүйлийг шүүмжлэлгүй яахав. Гэхдээ хаана, ямар алдаа, ямар дэвшил гарав гэдгийг тус тусад нь ялган авч үзэх нь зөв.

-Хамтарсан Засгийг атгаж буй АН засагт багтсан бусад намын байр суурийг үл тоох хандлага үзүүлдэг. Шийд вэр гар гах түвшинд “Шударга ёс” эвслийн оролцоо сул байгааг та хүлээн зөвшөөрөх үү?

-Яг ингэж ойлгох хэрэггүй. Засгийн газрын хуралдаанд бид өөр өөрсдийн байр сууриа илэрхийлж, эцсийн шийдвэ рийг ардчилсан зарч маар гар гадаг. Олон ургальч үзэл санаа, олон янзын байр суурь гарч, бие биенээ сонсож, болом жийн хэмжээнд хамтран ажил лаж байгаа.

Төр, засгаас шаардлагатай мөнгийг шийдээд өгсөн байхад бүтээн байгуулалтын ажил эрчимтэй урагшилж байх ёстой гэсэн үүднээс ажил хэргийн санал шүүмжлэл өрнөдөг. Хэн нь ч хэлье гэсэн үгээ хэлж, байр сууриа чөлөөтэй, нээлттэй илэрхийлдэг нь Шинэчлэлийн Засгийн газрын давуу тал.

-2012 оны УИХ-ын сонгуулийн дараа “Шударга ёс” эвсэлд АН хамтарсан засаг байгуулах урилга өгсөн. Харин засагт багтах шийдвэрийг Н.Энхбаяр дарга гаргасан гэдэг. Ингэхэд үйл явдал яаж өрнөсөн юм бэ?

-“Энэ намыг Н.Энхбаяр бай гуулсан, хамтарсан засагт Н.Энхбаяр оруулсан. Бүх шийдвэрийг Н.Энхбаяр гаргадаг. Бусад нь хэн ч биш” гэх зэрэг бүх асуудлыг түүнд хамаатай болгох гэсэн үзэл манай намын зарим гишүүнд бий.

Тухайн үед Н.Энхбаяр на мын даргын хувиар байр суу риа илэрхийлсэн ч намын удирдлага хамтын шийдвэрээ гаргасан. Үнэн хэрэгтээ МАХН-ын Гүйцэтгэх товчоо, “Шударга ёс” эвслийн удирдлага нийлж, Ажлын хэсэг байгуулж, АНтай хэлэлцээр хийсэн. Ажлын хэс гийг Ч.Улаан сайд ахалсан.

-МАХН хамтарсан засгаас гарах нь гэх мэдээ “Шудар га ёс” эвсэл засгийн бөө рөнд багтсан цагаас эхэлж түгсэн. МАХН үндсэндээ бүтэн жилийн турш улс төрийн хамгийн сонирхол татсан нам байж ирсэн ч танай зүгээс тодорхой тайл бар хийгээгүй нь ямар учир тай вэ?

-Би МАХН-ын дэд даргын хувьд засгаас гарна гэж нэг ч удаа хэлээгүй. Нэгэнт хамтарч Засгийн газраа байгуулсан юм чинь гүйцэтгэх засаглалын үйл ажиллагааг хамтран эрхэлж, төр, засгийг тогтвортой байлгаж, бүтээн байгуулалтыг хамтдаа хийнэ гэсэн байр суурин дээрээ одоо ч баттай зогсож байгаа.

Яахав, Засгийн газрын хэмжээнд ярьсан тохирсон зүйлүүд санаанд хүрэхгүй, гэрээ хэлэлцээр зөрчигдөх гээд янз янзын юм гарч байдгийг үгүйсгэхгүй. Энэ бол ярьж, хэлэлцээд шийдэх асуудал. Төр гэдэг тоглоом биш. Нэг асуудал шийдэгдэхгүй байлаа гээд засгаас гарна гэж гүйж болохгүй биз дээ. Шударга, зарчимч олон мянган гишүүнийхээ өмнө хүлээсэн үүрэг МАХН-д бий.

-Засгийн газар дахь МАХН-ын гишүүд хүнд дарамтад ажилладаг юм шиг санагддаг. Н.Энхбаярыг суллуул гэж шаарддаг гишүүд, дэмжигчид хэрвээ чадахгүй бол засгаас гар гэж та нарыг дарамталдаг гэсэн үнэн үү?

МУ-ын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр

-МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдал сайнгүй бай гаа. МАХН-ын олон гиш үүн улс төрийн хэл мэгд үү лэлт, шударга биш үйл ажиллагаа явагдаж бай на гэж үздэг учраас сэтгэл дундуур явд гаа нуудаггүй. Биднийг “Н.Энхбаяр даргын эрүүл мэн дэд санаа тавьсангүй, тэр хүний төлөө ажиллаж, суллуулах ёстой. Чадахгүй бол зайлцгаа” гэж шаарддаг цөөн хүмүүс бий.

Харин ч тэднээс “Намын даргыг суллуулах талаар та нар ямар бодитой алхам хийв” гэж асуумаар санагддаг юм. Бид өнгөрсөн бүхий л хугацаанд Н.Энхбаяр даргыг цагаатгуулах, шоронгоос суллуулах талаар яриа хэ лэл цээр хийсээр ирсэн. Бодит үнэн бол Н.Энхбаяр дарга эрүүл мэндээрээ асар их хохирсон.

Тиймээс эрүүл мэндийг нь хамгаалах асуудал нэн тэргүүнд тавигдаж байгаа. Яа хав, МАХН Засгийн газарт багтсаныг далимдуулж, элдэв ааш араншин гаргадаг, ал бан тушаалд томилох гэхээр шалгуурт нь тохирч тэнцдэггүй атлаа бүх бурууг намын удирдлагад тохож, түүндээ өш хонзон санаж, янз бү рээр улс төрийн шантааж хий дэг хүмүүс манай намд төдийгүй бусад улс төрийн намд байдаг.

Тэр хүмүүс өмнө нь МАХН, АН-д байхдаа байнга л иймэрхүү арга барилаар ажилладаг байсан. Өнөөдөр ч гэ сэн тэд худлаа ярьж, элдэв гүжир, гүтгэлэг тарааж, өнөөх л сурсан ажлаа хийж яваа.

-Та болон танай нөхөд Н.Энхбаярыг суллах асуудлаар хэн, хэнтэй ямар яриа хэлэлцээр хийж байсан бэ. Түүнийг суллуулах сонирхол эрх баригчдад тун бага байсан юм биш үү?

-Н.Энхбаярт тулгасан хэрэг нь улс төрийн хэлмэгдүүлэлт гэдгийг МАХН-ын гишүүд, дэмжигчид, энгийн иргэд ч ойл годог болсон. Бид асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлүүлэхээр хууль хяналтын байгууллага болон Мон гол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд зэрэг боломжтой бүх хүнтэй уулзаж, зөвлөж, санал бодлоо хэлж, шаардаж байсан.

Уг нь эрүүл мэндийн шалт гаанаар суллах дүгнэлт аль эрт гарсан ч прокурорын байгууллага дахин тодруул гэсэн.

-Хэрэг явдал нэгэнт өнгөрсөн ч асуухгүй өнгөрч чадахгүй нь. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас таныг нэр дэвших болов уу гэсэн таамаг байсан. Харин яагаад таныг биш Н.Удвалыг нэр дэв шүүлсэн юм бол?

-Энэ удаагийн Ерөнхийл өг чийн сонгуульд хэ нийг нэр дэвшүүлэх вэ гэж бид намын нөхөдтэйгөө олон удаа ярилцсан. Эцэст нь Н.Энхбаяр даргын гаргасан “Н.Удвалыг нэр дэвшүүлмээр байна” гэсэн намын даргын саналыг дэмжсэн.

Хилс хэргээр торны цаана сууж байгаа намын дарга ийм санал оруулахад нь “үгүй” гэж хэлээгүй. Саналыг нь хүлээн авч, намын Бага чуулганд танилцуулсан. Энэ бол намын дэд даргын хувьд хийх ёстой ажил байсан.

Намын Бага чуулганд Н.Удвалын нэрийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх үеэр зарим төлөөлөгч “МАХН нэр дэвшигч тодруулаад хэрэггүй” гэсэн эсрэг санал гарахад нь “Манай нам УИХ-д суудалтай намын хувьд заавал нэр дэвшүүлэх ёс той” гэсэн байр суурийг хатуу баримталж, асуудлыг зохицуулсан. Ерөнхийлөгчийн сонгуульд анх удаа эмэгтэй хүн нэр дэвшиж байгаа гэдэг утгаараа Н.Удвал давуу байж болох кандидат мөн байсан.

Яахав, судалгаагаар миний рейтинг өндөр байсныг аль аль нам нь хүлээн зөвшөөрч байсан ч надад хийх ажил асар их байхад заавал Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэж зүтгэх сонирхол байгаагүй. Надад намын даргыг шоронгоос гаргах тухай бодол байсан. Түүнийгээ ч би өөрт нь хэлсэн. Харин дараа нь “Тэрбишдагва гомдсон” гэх зэрэг янз янзын яриа гарсан.

Надад гомдож, тунирхаад байх ямар ч шалтгаан байхгүй. Харин ч Засгийн ажлын хажуу гаар намын дэд даргын хувьд намаас нэр дэвшигчийн төлөө байгаа бүх бололцоогоо дайчлан нийслэл, хө дөө орон нутгийн хэрэгцээтэй гэ сэн газарт хүрч, уулзалт, ярилцлагад нь оролцсон.

-Ингэхэд Та 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өөрийгөө бэлдэж, хувийн зүгээс анхаарал тавьж байсан хэрэг үү?

-Хэрвээ намаас итгэл хүлээл гэвэл хувь хүний зүгээс хулчийх, эмээх зүйл бай гаагүй. Миний ажил, амьдралын туршлага, хийж бүтээсэн бүхэн намтарт минь бий. Би хаана ч ажилласан салбараа өөд нь татдаг. “Мах консервийн комбинат”-аас эхлэн хоёр, гурван үйлдвэрийг удирдаж босгосон.

Мөн ХАА-н салбарын хөгжлийг боломжийн хэмжээнд хүргэсэн. Германы Төрийн захиргааны байгууллага, Хо тын за хир гааны гадаад харилцаа ны асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээр хүртэл ажил лаж байлаа. Гадаадын ир гэн аль нэг улсын төрийн байгууллагад ажилладаг практик их ховор юм шиг байна лээ. Манай улсад бүр хуулиар хориглочихсон асуудал шүү дээ.

Дараа нь ХБНГУ-д Элчин сайдаар ажиллах хугацаандаа Элчин сайдын яамаа өөрийн эзэмшлийн газартай, шинэ байртай болгож өгсөн. Өнөөдөр би монгол төрийн тав дахь Ерөнхий сайдтай ажиллаж бай на. Тухайн үед МАХНын дэд дарга, Шадар сайдын албан тушаалыг олон хүн сонирхож, янз бүрийн аргаар сонирхлоо илэрхийлж байсан ч би энэ албанд амбийцалж, “хор найруулж” очоогүй.

-Намын дэд дарга, дараа нь Шадар сайд болоход Н.Энхбаяр даргын нөлөө нэлээд гүнзгий байсан уу?

-Н.Энхбаяр дарга анх Ч.Улаан, О.Чулуунбат бид гурвын аль нэгийг намын дэд дарга бол гэсэн. Би нөгөө хоёртоо өгье гэсэн. Харин тэд маань “Чи авч яв” гэсэн. Шадар сайдын албын тухайд ч ярих юмтай. Н.Энхбаяр даргатай өглөө нь уулзсан.

Тэгэхэд Н.Энхбаяр дарга надад “Би Шадар сайдад нэр дэвшдэг юм уу, М.Энхсайхан намайг дэвш гэж байна” гэж хэлсэн. Тэгэхэд нь би “Ямар ч асуудал байхгүй. Та нэр дэвших хэрэгтэй” гэсэн. Харин Н.Энхбаяр даргыг Шадар сайдад нэр дэвших асуудлыг АН-ынхан хүлээж аваагүй. Хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа хүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн.

Би ер нь хэн нэгнээс хамааралтай байж үзээгүй. “Би би” гэхээсээ илүү бид, хамтын удирдлага, хүний төлөө гэсэн сэтгэл надад байдаг. Тийм ч учраас бусад хүмүүстээ туслах, ажилтай болгох юмсан гэх байр сууринаас ханддаг.

-МАХН уг нь Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-тай хамтарна гэж байсан. Гэтэл гэнэт Н.Удвал нэр дэвшиж хүмүүсийг гайхашруулсан. Шулуухан асуухад МАХН, АН-ын тоглоомд татагдаж, Н.Энхбаярыг суллуулах тохироо хийж, нэр дэвшигчээ эрх баригчдын захиалгаар тодруулсан юм биш үү?

-Нийгэмд эзэлсэн байр суурь, нэр хүндийн талаасаа ч, УИХ-д суудалтай намын хувьд ч МАХН, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд бие дааж нэр дэвшигч тодруулах нь зүйн хэрэг байсан. Харин хэнийг вэ гэдгээ Н.Энхбаяр дарга шийдсэн.

Яг ямар процесс болсныг өөрөөс нь асуувал дээр байх. МАН-тай бол хамтарч нэр дэвшигч тодруулна гэсэн яриа хэлэлцээр хийгдэж байсан. Манай намын зарим гишүүн МАН-тай ч ярилцаж, АН руу ч гүйж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх асуудлыг өөрсдөө шийдчих юм шиг манаргаж явсныг үгүйсгэхгүй.

-Энд тэнд тохироо хийгдээд байна гэсэн мэдээлэл намын дэд даргын хувьд Танд ирж байж, тийм үү?

-Хангалттай мэдээлэл ирсэн. Тэр бүгдийг шаард лагатай үед нь өөрийн мэддэг хэмжээнд гаргаж тавьж болох юм.

-Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат хоёрыг АН-д элсэх нь гэх яриа ч сүүлийн үед сонсогдох болсон. АН ирэх намар засаг хөдлөхөөс сэргийлж, тэднийг Д.Арвины адил уургална гэх юм. Танд мэдээлэл байна уу?

-Бид ажил төрлийн шугамаар байнга уулздаг, ний нуугүй байдгийн хувьд тэд надад тийм юм байхгүй л гэж хэлсэн. Үүнээс илүү зүйл хэлж мэдэхгүй байна. Ер нь Монголын улс төрд томоохон шинэчлэл хэрэгтэй болж. Улс төрийн бүх намын төлөвшил буруу зам руу орчихлоо.

Намууд олигархижсан, бие биенээ ар өврийн хаалгаар татаж, чадваргүй хүмүүсийг өндөр албан тушаалд дэв шүүлдэг, эсвэл нэг нэг нээ хилсээр шоронд хийж хэлмэгдүүлдэг, үзэл бодлоосоо урваж шарвадаг, бие биенээ үзэн яддаг, буруу явдалтай, муу үйлийн үртэй бүлэг хүмүүсийн бөөгнөрөл болж хувирсан.

Сүүлийн 20 жил улс төр хийсэн, улс төрд байсан нөхөд бие биенийхээ муу муухайг мэддэг учраас нэг нэгнээ түүгээр нь шантаажлах замаар өөрийн хорон санаа, сувдаг сонирхлоо гүйцэлдүүлдэг болж. Үүнийг таслан зогсоож, яаралтай арга хэмжээ авахгүй бол энэ аргачлал нь улс орныг харанхуй ангалд унагаж, сүйрүүлж ч мэдэхээр байна.

-Шинэчлэлийн Засгийн газрын амь нас тийм ч бөх бат биш. Засгийн бөхөлж байгаа уяанаас МАХН ганц дугтрахад л унахаар хэврэг байна. Ийм эмзэг засгийн насыг уртасгахын тулд эрх баригчид танай сайд нараас суйлах санаа өвөрлөж байхыг үгүйсгэх аргагүй биш үү?

-Улс төрийн бохир тоглоом хийж сурсан хүмүүс ийм арга сүвэгчилж байхыг үгүйсгэхгүй. Тийм учраас л бохир хүмүүсээс салах ёстой гээд байгаа юм. Ер нь улс төрд ороод унасан бол гараад явж чаддаг, ялсан бол ажлаа хийж чаддаг байх нь чухал.

Өнөөдөр ямар аргаар улс төрд орж ирнэ, тэр аргаараа өндөр албан тушаал хашиж, энэ аргаараа улс орныг удирдах гэж зүтгэдэг болж. Тэгээд зүгээр ч байж чадахгүй заавал нэг нэгнээ нулимж, хорлож, бусдыг турхирах юм. Ингэж улс орноо, ард иргэдээ хохироож болохгүй байх аа.

-Таныг АН-д элсэхгүй гэж хэлсэн тухай мэдээлэл бас яваад байгаа. АН-ын шахалтыг хүлээж авахгүй бол Шадар сайдын албанаас буух хэрэг гарах байх, тийм үү?

-Би Шадар сайдын нэр хүндтэй ажлыг мэдлэг чадвар, ухаан бодлоо дайчлан нойр хоолоо хасаж байгаад ч хамаагүй хийсэн шиг хийнэ. Хэрвээ “Одоо чиний шаардлага байхгүй” гэвэл энэ албан тушаалтай зууралдаад, хор найруулаад, хэн нэгнийг дулдуйчилж улс орон, ард түмнээ хохироохгүй.

Надад монгол хүний мөс чанар, ёс жудаг, хуулийг дээдлэх, улс орноо гэсэн сэтгэл байна. Би Төрийн нэр барьж, албан тушаалаар далайлган, сүрдүүлж яваагүй. Харин хийж бүтээсэн, хэлж ярьсан бүхнээрээ өөрийн ул мөрөө үлдээж, олонд тустай явахсан гэж хичээж ирсэн. Ямар ч албан тушаал хашсан би муу муухай, бузар бохир юм хийхгүй гэдгээ хариуцлагатай хэлнэ. Хэрвээ хийлгэх гэж оролдвол ямар ч албан тушаалаас татгалзахад бэлэн байна.

-Н.Удвал Ерөнхийлөгчид нэр дэвшээд, сонгуулийн санал хураалт дөхөж байхад Та штабын даргын ажлаа өгсөн. Үхрийн сүүлэн дээр хутга гэж үг бий. Яагаад төгсгөлд нь ийм шийдвэр гаргасан юм бэ?

-Сонгуулийн үеэр МАХНын сонгуулийн штабын даргын хувиар, намын зүгээс захиалаагүй байтал ТВ-9 телевизээр МАХН-ын захиалгат нэвтрүүлэг гэсэн хаягтай өрсөлдөгч Б.Бат-Эрдэнийг муулсан нэвтрүүлэг цацагдсан.

МАХН-ын маш олон гишүүн “Сурталчилгааны явцад нэр дэвшигчид гүжирдлэг, доромж лол хийхгүй гэж ам ласан байхад намын дэд дарга, штабын дарга яагаад захиалгат нэвтрүүлэг хийлгэв” гэж надад хандсан. Үнэхээр манайхны хэнтэй нь ч ярьж тохироогүй хийсэн байгаа юм. Түүнийгээ “МАХН-ын захиалга” гэж тодотгож байгаад эфирээр цацсан.

Нэвтрүүлэг нэгэнт цацагдсан болохоор хүлээцтэй хандаж, “Би штаб удирдаж байгаа хүний хувьд хүн чанар, амлалт, хууль дээдлэх, ёс жудгаа бодож байна. Дахиад зөвшөөрөлгүйгээр, гүжир гүтгэлэг, доромжлол шингэсэн нэвтрүүлэг цацвал автоматаар Сонгуулийн штабын даргын ажлаа өгнө” гэж хэлсэн.

Гэтэл дахиад хоёр дахь нэвтрүүлэг нь цацагдсан. Ингээд санал хураалтаас гурав хоногийн өмнө Штабын даргын ажлыг автоматаар өгсөн. Гэхдээ сонгуулийн ажилд намын дэд даргын хувьд оролцсон.

-Таны нэр дэвшиж сонгогдсон Сонгинохайрхан дүүргийн МАХН-ын хороо нэлээд дуулиан шуугиантай байдаг боллоо. Яагаад ингэтлээ бужигнаад байгаа юм бэ?

-МАХН-ын дэд даргын хувьд нэг дүүрэг дэх намын анхан шатны байгууллагын үйл ажиллагаанд оролцоод байх нь утгагүй. Намд Улаанбаатар хотыг хариуцсан нарийн бичгийн дарга, хороо, мянгатын дарга нар бий. Би энэ дүүргээс нэр дэвшиж, гурван удаа УИХ-д сонгогдсон.

Тэнд намайг сонгосон олон мянган сонгогч маань бий. Тэднийхээ төлөө зүтгэл гарган ажиллах ёстой. Харин МАХНын бодлого шийдвэрээс зөрж албан тушаалын төлөө өөр намынхантай хуйвалдаж, увайг үй үйлдэл хийсэн хүмүүстэй ярилцаад байх зүйл байхгүй, хариуцлага тоо цох ёстой. МАХН-ын гүй цэтгэх товчоог Ерөнхий на рийн бичгийн дарга зарлан хуралдуулдаг.

Гүйцэтгэх тов чоо хуралдаж, тэр хүмүү сийг намаас нь хассан. Яахав, намыг толгойлж байгаа хүн сайн, муу бүх мэдээллийг хамтад нь сонсож байдаг учраас би тэвчээртэй л харж байна. Ийм юм бусад намд ч байнга тохиолдож байдаг. Шадар сайд Б.Тэрбишдагваас ярилцлага авсны мар гааш Н.Энхбаярыг суллах шийдвэр гарсан бөгөөд энэ талаар тодруулахаар түүний гар утас руу залгалаа.

-Ярилцлагынхаа төгсгөлд Н.Энхбаяр даргын талаар асуух хэрэгтэй боллоо. Түүнийг суллах шийдвэр гарч Та Н.Энхбаярыг суга даад гарч ирсэн. Энэ хүнийг баригдаад явахад ч, суллагдаад гарч ирэхэд ч хажууд нь байсан на мын дэд даргын хувьд таны сэтгэгдлийг сонсъё гэж бод ож байна?

-Намын даргын шүүх хурал өнгөрсөн оны наймдугаар сарын 2-нд болсон. Үүнээс яг нэг жилийн дараа Н.Энхбаяр дарга өргөст торны цаанаас суллагдсанд МАХН-ын гиш үүд, дэмжигчид, ард түмэн баярлаж байгаа. Бидний хийсэн тэмцэл үр дүнд хүрлээ.

Монголын улс төрд бие биенээ хэлмэгдүүлдэг, бие биенээ үзэн яддаг бусармаг үйл ажиллагаа байх ёсгүй. Н.Энхбаяр даргын биеийн байдал ямар байгааг надаар хэлүүлэлтгүй ард түмэн тодорхой харсан байх. Өнөөдөр энэ хүнд нэн тэргүүнд эм чилгээ, сувилгаа маш их хэ рэгтэй байгаа. Эмчилгээ, сувилгаагаа системтэй хийж, төд удалгүй ажил төрөлдөө эрч хүчтэйгээр орно байх гэж най даж байна.