МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба
2013.07.15
Г.Шийлэгдамба: Сайд, дэд дарга нараа татна гэсэн албан ёсны шийдвэр гараагүй
МАХН-ын Гүйцэтгэх товчоо энэ сарын 10-нд хуралдаж, Засгийн газар дахь зургаан сайдаа, мөн УИХ-ын дэд даргаа ч татахаар болсон гэх мэдээлэл гарах болов.
Харин энэ бүхний шалтгаан нь МАХН-ын дарга Н.Энхбаярыг суллана гэсэн далд амлалтуудаа биелүүлээгүйтэй холбоотой байж магадгүй хэмээн зарим хэвлэлээр мэдээлж байсан юм.
Энэ асуудалтай холбогдуулж МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбаас тодруулахад:
“Бид наадмын өмнө цаг үеийн асуудлаар уулзаж, ярилцсан. Тэр үед намын гишүүд энэ талаарх зарим зүйлийг хөндсөн. Түүнээс биш сайд, дэд дарга нараа татна гэсэн албан ёсны шийдвэр гараагүй байна” гэв.