Хятадын коммунист намын гишүүнтэй уулзлаа
Монгол Улсын Шадар сайд, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн Жао Лэзиг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Жао Лэзи хэлэхдээ танай сайхан монгол оронд анх удаа айлчилж байгаа энэ үед онгоцноос буухад бороо орсонд үнэхээр их билэгшээж байна. Энэ удаагийн айлчлал хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, улс төрийн намууд хоорондын хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулахад ихээхэн түлхэц болно гэдэгт итгэлтэй байна.
Таныг хоёр орны найрамдалт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд их хувь нэмрээ оруулсан гэдгийг онцлон хэлмээр байна. Тэрээр хоёр улсын харилцаанаас гадна улс төрийн нам хоорондын харилцааг өргөжүүлэхийг хүсээд, намын нөхдийн хамт айлчлахыг урьсан юм.
Хоёр улсын харилцаанаас гадна улс төрийн нам хоорондын харилцааг өргөжүүлэхийг хүсээд, намын нөхдийн хамт айлчлахыг урилаа.
Шадар сайд хоёр улсын хамтын хүчин чармайлтын дүнд томоохон дэвшил гарч байгаад санал нэг байна. Цаашид ЗГХК-ын хуралдааны үеэр тохиролцсон асуудлуудыг хэрэгжүүлэхэд анхаарч идэвхтэй ажиллах болно.
Монголын экспортын гол нэрийн бүтээгдэхүүнийг танай улсын зах зээлд урт удаан тогтвортой нийлүүлэх, хятадын нутгаар дамжин гуравдагч зах зээлд гаргах нөхцөлийг бүрдүүлэх , эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр хамтарч ажиллахад дэмжлэг үзүүлэн ажиллахыг хүслээ.
Мөн МАХН-ын хувьд намын хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч, хамтарч ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн юм.