Уул уурхайн сайд Дорноговьд ажиллалаа
УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг
2013.06.10

Уул уурхайн сайд Дорноговьд ажиллалаа

Уул уурхайн сайд Д.Ганхуяг орон нутгийг зорьж Шивээ-Овоогын нүүрсний уурхайн ажил байдалтай танилцан Дорноговь аймагт ажиллалаа. Дорноговь аймагт ажиллах үеэрээ Зүүн баян дахь “Даншин Монгол” газрын тосны  үйлдвэртэй танилцлаа. Дараа нь Сайншандын иргэдтэй уулзалт хийсэн юм.

Уулзалтын үеэр Дорноговь аймгийн Улаанбадрах суманд мал зүй бусаар хорогдох болсон нь тус бүс нутагт ураны хайгуул хийж байгаатай холбоотой хэмээн үзэж байна.

Сайншанд хот

Гэхдээ Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр “Иргэдээс ирүүлсэн гомдол хүсэлтийн дагуу мэргэжлийн байгууллагууд тус газарт ажиллаж, шинжилгээ хийхэд уранаас болж мал хорогдсон гэдэг дүгнэлт гараагүй” гэсэн хариулт өгсөн юм.

Уул уурхайн сайд Д.Ганхуягтай хамт Үйлдвэр хөдөө аж ахуйн дэд сайд Н.Цогтгэрэл, Ашигт малтмалын газар, Газрын тосны газар, Цөмийн энергийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас тус бүр албаны нийлсэн 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллалаа.