Н.Тэгшбаяр: Цөмийн технологийг энхийн зорилгоор ашиглахыг дэлхий нийт зорьж байгаа
Сүүлийн үед Монгол улсын эдийн засгийн өсөлтийн талаар хэн хүнгүй л ярилцаж байна. Гэтэл эдийн засгийн өсөлтийг тогтвортой хөгжүүлэх гол салбар болсон эрчим хүчний асуудлыг хангалттай хөндөхгүй байна.
Өнөөдрийн Ярилцах цагаар манай улс цөмийн энергийг ашиглах ямар бодлого барьж байгаа талаар Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяртай ярилцлаа.
Хамгийн энгийн асуултаар яриагаа эхлэе. Тэгэхээр цөмийн эергийн газрыг, эрчим хүчний газар гэж яагаад нэрлээгүйн бэ?
Ер нь цацрагт идэвхит бодисыг бүх салбарт хэрэглэж байгаа. Дэлхий тэр чигтээ эрчим хүчний хараат болсон энэ үед цөмийн эрчим хүчийг гаргаж авах технолгои бол хамгийн сүүлийн үеийн технолги юм.
Цөмийн энергийн талаар маш маргаантай байдагаас болоод хүмүүсийн ойлголт их зөрүүтэй байдаг. Харин манай улс цөмийн энергийн тухай хуультай. Тиймээс энэ хуулиа баримталж ажиллах болно.
Манай улс гадны хог хаягдалыг хаяахгүй гэсэн хуультай бас монгол улсын ерөнхийлөгчийн гаргасан зарлигтай.
Энэ салбарын талаар бидэнд ойлголт дутуу байдаг багцлаад тайларлавал?
Цөмийн технологийг энхийн зорилгоор ашиглахыг дэлхий нийт хүсч байгаа. Цөмийн зэвсэгийг хорогдуулах, оронд нь цөмийн эрчим хүч гаргаж авах нь хамгийн чухал.
Энхийн зорилгоор цөмийн технолгийг олон салбарт хэрэгжүүлэх боломж байгаа бөгөөд маш сайн хяналтан дор ажиллаж чадвал нөөц боломж бидэнл байгаа юм. Олон улсаас цөмийн энергийг зэвсэгээс бусад салбарт ашиглах боломжийг гаргаж байна.
Гагцхүү зэвсэгийн түүхий эд болгон ашиглаж болохгүй. Монгол улсыг цөмийн зэвсэггүй бүс нутаг гээд НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн орнууд хүлээн зөвшөөрчихсөн. Яагаад гэвэл манай улс цөмийн энергийг ашиглан зэвсэг хйихгүй, ашиглахгүй байхыг хуулиараа хориглочихсон юм.
Харин эрүүл мэнд, уул уурхай, хүнс хөдөө аж ахуйн, мал аж ахуйн салбаруудад ашиглах боломжтой. Хяналтын хувьд олон улсын атомын түвшинд бэлтгэгдсэн мэргэжилтэн хяналт тавьж ажилдаг. Тиймээс санаа зовох зүйлгүй юм. Мөн хуулийн болон стандартын хяналт давхар хийж байгаа.
Цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглахад сул тал байдаг уу?
Энэ салбар нь дэлхийд 100 орчим жил хөгжсөн. Манай улсад гэхэд 1965 оноос хойш хөгжиж байгаа хэрэглээний салбарт маш сайн хяналтан дор явагддаг болохоор сул тал байхгүй гэж хэлж болно.
Нэг хэсэг цөмийн хаягдалыг Монголд хаясан, үгүй гэх мэдээлэл цацагдаж байгаад намжсан. Энэ үнэхээр намжсан уу эсвэл шийдэгдсэн үү?
Манай улс гадны хог хаягдалыг хаяахгүй гэсэн хуультай бас монгол улсын ерөнхийлөгчийн гаргасан зарлигтай. Үүнд гадны хог хаягдалыг оруулж ирэх импорлох, тээвэрлэхийг бүрэн хорино гэсэн заалт бий. Тиймээс энэ асуудалд иргэд санаа зовохгүй байж болно. Бид нэг удаа амьдарч өнгөрөхггүй цаашлаад үр хүүхэд, ирээдүйдээ цэвэр эрүүл Монголыг үлдээх ёстой.
Манай улс цөмийн энергийг ашиглах салбартаа их анхаарч байгаа. Сүүлийн гурван жилд энэ салбарт ажиллах боловсон хүчин гурав дахин өссөн. Манайхаар хяналтаа хийлгэдэг байгууллагын тоо бараг хоёр дахин өсч байгаа. Цаашдаа ч энэ салбарын мэргэжилтэн бэлдэх хэрэгцээ шаардлага их байгаа юм.