Цөмийн Энергийн газрын дарга Н.Тэгшбаяр
2013.05.13

Дэлхий биднийг хянаж байгаа

МҮОНТВ-ийн Ярилцъя нэвтрүүлгийн зочноор Цөмийн Энергийн газрын дарга Н.Тэгшбаяр оролцлоо.

Цөмийн энергийн ашиглахтай холбоотой хоёр асуулт гарч байна. Нэг талдаа үр ашигтай, энергийн маш чухал эх үүсвэр, нөгөө талд үүнтэй холбоотой хаягдал, байгаль орчны бохирдлыг сөргүүлэн тавьдаг. Үүний зүй тогтлыг бид яаж харж байна. Дэлхий нийт яаж харж байна вэ?

Стандартын дагуу, байгальд ээлтэй уул уурхайг хөгжүүлж чадаж байгаа хүмүүс өөрсдөө тэнд байгаа малын махаа идэх ёстой. Тэнд байгаа малчнаас сүүг нь аваад уух ёстой.

Уурхайн хүмүүс тийм итгэл үнэмшилтэй байж тэнд байгаа малчдад стандартын дагуу явж байгаа гэсэн итгэл үнэмшил төрнө.

Цөмийн энергийг ашиглаж байгаа бусад улс орнуудад яг тийм итгэл үнэмшил байгаа юу? Үүнээс гадна дор нь олборлолт явагдаж байхад дээр нь мал бэлчиж байхад түүний махыг иддэг сайн шалгарсан технологийг ашиглаж чадаж байгаа юу?

Техник, технологи өндөр хөгжөөгүй байхад бүх уурхай ил байсан. Одоо бол далд, далдаас гадна уусган баяжуулах  арга руу маш олон уурхай шилжиж байгаа. Цаашдаа ямар ч уурхай задгай олборлох нь цөөрнө.

Уран газрын гүн дэх цэвэр усны нөөцөд нөлөөлнө гэж үзэж байгаа. Газрын доорх байгаль орчны сөрөг нөлөөлөл?

Гидрогиологи гэж том шинжлэх ухаан хөгжсөн байна. Газрын доор байгаа усны урсац, тогтоц ямар байгааг гарын алган дээр байгаа мэт мэддэг болсон байна.

 Хүмүүсийн айдсаар тоглож улс төр хийх, өөр хувийн зорилгоор ашиглаж болохгүй.

Цөмийн энергийн газраас зарим газрыг улсын нөөцөд авах тухай материалаа Засгийн газарт оруулаад явж байгаа. Цөмийн энергийн газрын чиг үүрэгт дэвшилтэт технологи цөмийн технологийг нэвтрүүлэх гэж байна.

Сая хорогдсон тугалнуудын дүгнэлтийг танай газраас юу гэж үзэж байгаа вэ?

Манай газраас очиж үзсэн. Уранаас болсон шинж тэмдэг харагдаагүй. Ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг гарч ажилласан. Тэнд ажилласан эрдэмтэн, судлаачид тухайн орчинд цацраг идэвхит бодисоос болж хүний эрүүл мэндэд нөлөөлсөн зүйл байхгүй байна гэдгийг тогтоосон.

Цацрагаас үүдэлтэй хордлого байхгүй гэхдээ малын биед зэс, селен илэрч байна. Юунаас болсныг нь нарийвчлан тогтоох шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан.

Байгаль орчноо хамгаалах сэтгэлтэй хүмүүс байгаа нь сайн хэрэг. Гэхдээ аливаа зүйлд ШУ-ны үндэстэй хандах хэрэгтэй. Зүгээр од болохын тулд хэвлэлийн бага хурал зарлаад яваад байж болохгүй. Хүмүүсийн айдсаар тоглож улс төр хийх, өөр хувийн зорилгоор ашиглаж болохгүй.