УИХ-ын гишүүн, БОХХАА-ын Байнгын Хорооны Дарга Г.Баярсайхан
2013.05.29

Шатдаг занараар манай улс дэлхийд дээгүүрт ордог

Шатдаг Занарын үйлдвэрийг байгуулж чадвал шатахуун, онгоцны түлш, байгалийн хий, дизель зэрэг манайд тулгамдаад байгаа бүх асуудлыг нэг дор шийдвэрлэх боломжтой.

Гэтэл энэ талаар урьд өмнө судлаагүй байсан уу гадныхан манай улсад байгаа баялагын талаар танилцуулж байна. Тиймээс гадныхнаас туршлага судлах эсвэл хамтран ажиллаж чадвал гадны шатахууны шантааж болон Улаанбаатар хотоо утаанаас салгах хэтийн төлөв харагдаж байна. Дэлхийд шатдаг занарын нөөцөөрөө Монгол улс дээгүүрт ордог гэнэ.

Уул уурхайн сайд Д.Ганхуяг:

 Шатдаг занарыг хоёр аргаар олборлодог. Газар дээрх нь голдуу эрчим хүчний зориулалтаар ашиглагддаг  бол газар дороос олборлох нь зардал багатай юм. Одоогоор судалгааны түвшинд байгаа. Эрх зүйн хувьд газрын тосны хуулиа боловсруулан хуулийн төсөл бэлэн болсон.

Манай улс Шатдаг занарын 800-аад тонны нөөцтэй гэсэн таамаг бий.

Харин Г.Баярсайхан гишүүн “Сайны хажуугаар сөрөг талыг нь дурьдах ёстой. Монголчууд бидэнд нэг мөрөөдөл байгаа. Энэ нь эрчим хүч бөгөөд нефтийн хамаарлаас гарах юм.

Үүнийг биелүүлэх хамгийн ойрын алхам бол шатдаг Занарыг ашиглах гэж бодож байна. Гэхдээ сөрөг үр дагавар дагуулах зүйлийг хийхгүйн тулд анхаарах шаардлагатай.

Монголд гадны уул уурхайн компаниуд орж ирдэг. Гэтэл зарим компаниуд дур мэдэн үйл ажиллагаа явуулдаг монгол улсн хууль тогтоомжинд захирагдахгүй зүйл гарсан. Тиймээс гэрээний дагуу үүргээ биелүүлж чадахгүй бол  эртхэн замаараа явсан дээр гэж хэлмээр байна” хэмээн ярьлаа.