Ч.Ундрам: Ураны уурхайг 2028 онд ашиглалтад оруулна
Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Франц улсын Орано Майнинг С.А.С хоорондын “Хөрөнгө оруулалтын гэрээ”-нд өнөөдөр /2025.01.17/ гарын үсэг зурав.
Ураны уурхайг 2028 онд ашиглалтад оруулах талаар УИХ-ын гишүүн Ч.Ундрам мэдээлэв.
Тэрбээр хэлэхдээ, “Орано”-гийн хөрөнгө оруулалтын эхний санхүүжилт 500 сая ам.доллар бөгөөд Монгол Улсын Засгийн газар төслөөс АМНАТ гэх мэтчилэн 15 татвар, хураамж авах юм.
Мөн давуу эрхийн хувьцааны ногдол ашиг хүртэх юм. Монгол Улсын Засгийн газар 10 хувийн давуу эрхийн хувьцааг эзэмшихдээ, хөрөнгө оруулалт хийхгүй байхаар тохиролцлоо.
Төслийн ажилтнуудын 90-ээс дээш хувь, туслан гүйцэтгэгчдийн 60 хувь нь Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгж байх юм.
Ураныг газрын дор уусгах аргаар олборлох бөгөөд Хөрөнгө оруулалтын гэрээний хугацаа 20 жил, гурван жил тутамд байгаль орчны аудит, таван жил тутамд нөхөн сэргээлт хийхээр хөрөнгө оруулалтын гэрээнд тусгасан байна” хэмээн онцлов.