2013.06.06

“Ерөнхий сайдын 30 минут” уулзалт Сэлэнгэд болно

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягын сэтгүүлчидтэй уулздаг 30 минутын уулзалт өнөөдөр Сэлэнгэ аймагт болох юм байна.

Мөн тэрээр өнөөдөр Сэлэнгэ аймгийн тариаланчидтай уулзаж, тариалалтын явцтай танилцахаар болжээ.

Уулзалтын дараа Ерөнхий сайд Дархан-Уул аймгийг зорьж, өндөр хурдны хөдөлгөөнд интернетийн нээлтэд оролцохоор төлөвлөжээ.