Ерөнхий сайд Н.Алтанхуяг долоо хоног бүр сэтгүүлчидтэй уулзаж мэдээлэл хийдэг уламжлалтай. Үүнийхээ дагуу мэдээлэл хийлээ.
2013.05.31

Н.Алтанхуяг: Тавантолгой Гашуунсухайтын чиглэлд ямар төмөр зам тавихыг УИХ-аар хэлэлцүүлнэ

Ерөнхий сайд Н.Алтанхуяг долоо хоног бүр сэтгүүлчидтэй уулзаж мэдээлэл хийдэг уламжлалтай. Үүний дагуу өчигдөр мэдээлэл хийлээ.

Засгийн газраас гадаад зах зээлд гаргасан 1.5 тэрбум ам.долларын тодорхой хэсгийг “Гудамж” төсөлд зарцуулахаар болсон билээ. Энэхүү төслийн хүрээнд Улаанбаатар хотын автозамын 33 уулзварыг шинэчлэх юм. Хамгийн эхэнд “Өргөө” кино театрын урд талыг дөрвөн замын уулзвар болгохоор болсон юм. Харин Саппорогийн тойргийг дөрвөн замын уулзвар болгох ажлыг удахгүй эхлүүлнэ гэдгийг Ерөнхий сайд дуулгалаа. Түүнчлэн “Гудамж” төслийн хүрээнд хийж байгаа ажлын явц ямар байгааг www.gudamjtusul.mn вэб сайтаар орж шууд харах боломжтой болжээ. Ерөнхий сайд ийнхүү товчхон мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Засгийн газрын хуралдаанаар Хүй долоон худгийг тохижуулах шийдвэр гаргасан. Төв цэнгэлдэхийг шинээр барих тухай асуудал ярьж байсан. Энэ юу болсон бэ?

-Хот дотор барих гэхээр замын түгжрэлээс эхлээд асуудал их байна. Эсвэл Хүй долоон худагтаа наадмаа хийдэг болж, тэндээ цэнгэлдэх хүрээлэн барьж болох юм. Мөн задгай юм барьснаас нэгмөсөн битүү барилга барьсан дээр гэж үзэж байгаа. Ямар ч гэсэн манай Засгийн газрын үед үүний шийдэл нь гараад барилгын ажлыг нь эхлүүлнэ гэдэгт итгэлтэй байгаа.

-Дорноговь аймагт мал олноороо үхэж байна гэсэн мэдээллийн дагуу Засгийн газраас ажлын хэсэг гаргаж судлуулсан. Ажлын хэсэг эцсийн дүгнэлтээ гаргасан уу?

Д.Норсүрэн гуайн ойр орчмоор олон хоног судалгаа хийлгэсэн. Ажлын хэсэгт тагнуул, цагдаагийнхан орсон. Яагаад оруулсан гэхээр, авсан дээжийг нь замд нь сольчихвий гэдгийг хянуулсан юм.

-Дорноговь аймгийн малчин Д.Норсүрэн гуайн 22 тугал үхсэн гэсэн мэдээллийг жилийн өмнөөс ярьж эхэлсэн. Би энэ ажлыг аваад хоёр ч удаа ажлын хэсэг явуулж газар дээр нь судлуулсан. Хоёр ажлын хэсэгтус тусдаа дүгнэлт гаргасан. Нэг нь цацрагаас болсон юм шиг байна, нөгөө нь цацрагаас болоогүй гэсэн. Тиймээс захирамж гарган хамтарсан ажлын хэсэг гаргаж Д.Норсүрэн гуайн ойр орчмоор олон хоног судалгаа хийлгэсэн. Ажлын хэсэгт тагнуул, цагдаагийнхан орсон. Яагаад оруулсан гэхээр, авсан дээжийг нь замд нь сольчихвий гэдгийг хянуулсан юм. Хамтарсан ажлын хэсгийнхнийг ирэхээр нь уулзсан. Тэд уранаас болоогүй гэдэг нь баттай гэсэн дүгнэлт гаргасан. Харин 22 тугал нь селен, зэсээс хордсон байх магадлалтай байна гэсэн. “Шууд нотолж болохгүй юу” гэсэн чинь “Болохгүй байна. Ургамал ургахаар тэр хавьд шинжилгээ хийх хэрэгтэй байна. Түүний дараа дүгнэлтээ гаргана” гэсэн. Мөн зарим дээжээ олон улсын судалгааны төв рүү явуулсан юм билээ.

-”Эрдэнэс-Тавантолгой” компанийн 17 тэрбумын тендертэй холбоотой асуудал нь танай намаас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй нэр дэвшигчид муугаар нөлөөлөх нь гэсэн яриа гараад байна. Үүнийг та юу гэж тайлбарлах вэ?

-Энэ асуудлаар тусад нь нэвтрүүлэг хийсэн сураг байна лээ. Хамгийн анх УИХ дээр намайг огцруулах зургаан шалтгаан гаргаж тавьсан. Тэр зургаан шалтгаан нь газар авахгүй болохоор дахин гурван шалтгаан гаргаж ирсэн. Үүнийг нэг нь Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнгийн “Говь повер” гэдэг компанид тендер өгсөн гэдэг шалтгаан. Би үүнийг нь УИХ-ын чуулган дээр өөрийн биеэр тайлбарлаж хэлсэн. Тэгсэн ч энэ асуудал намжихгүй болохоор нь “Эрдэнэс-Тавантолгой”-н захирлаас албан ёсны тайлбар авлаа. Тус компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ирүүлсэн албан бичигтээ “Манай компаниас 2012 оны арванхоёрдугаар сарын 29-нд гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Цагаанхад дахь гаалийн хяналтын бүсэд үйл ажиллагаа явуулж буй тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжийн дунд зарласан.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон өөр хэн нэгэн албан тушаалтан огт нөлөөлөөгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэсэн байна лээ.

Уг тендерт “Далайн хилэнц”, “Алтанговь транс”, “Говь повер”, “Хар-Арслан”, “Зууны 'мөрөөдөл” компани оролцсоноос Д.Баярхүү захиралтай “Говь повер” компани тендерийн баримт бичигт заасан шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн тул шалгарсан болно. Тендерийн үнэлгээний хороо нь тендер шалгаруулалтыг Монгол Улсад мөрдөж байгаа холбогдох хууль тогтоомж, журмын дагуу бие даан хараат бусаар явуулсан бөгөөд тендер шалгаруулах үйл ажиллагаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон өөр хэн нэгэн албан тушаалтан огт нөлөөлөөгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэсэн байна лээ. Хээл хахууль, авлигатай тэмцэнэ гэдэг нь амархан ажил биш юм гэдгийг би алхам тутамдаа мэдэрч байна. Янз бүрийн байгууллагуудыг ашиглаж, үүний эсрэг тэмццэг юм байна.

Аливаа хууль бус асуудалд холбоотой болчихвий гэж айсан хүмүүс үүнийг хийгээд байгаа юм. Энэ нь хэрээс хэтэрвэл зарим зүйлийг дэлгэж ярина гэж бодож байгаа. Нөгөөтэйгүүр, Ерөнхийлөгчийн сонгуулийн явцад шинэчлэлийн Засгийн газрын нэр хүндийг унагаая гэсэн бодпого яваад байх шиг байна. Засгийн газрыг унагаах ганц арга нь Н.Аптанхуягийн нэр хүндийг унагаах явдал гэж үзээд байна.

-Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичигт экспортын чиглэлийн төмөр замын цариг ямар байхыг Засгийн газар УИХ-д оруулж, хэлэлцүүлнэ гэсэн заалт бий. Тавантолгойгоос Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын ажлыг эхлүүлсэн. Тэгэхээр ямар царигтай төмөр зам тавихаа Засгийн газар дангаараа шийдчихсэн гэсэн үг үү?

-Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичигт Монголын нутгаар тавих төмөр зам өргөн царигтай байна гэсэн ерөнхий заалттай. Гэхдээ энэ зааптын ард нэг өгүүлбэр бий. Тэр өгүүлбэрт нь экспортод бүтээгдэхүүн гаргах зорилгоор тавих төмөр замын царигийг Засгийн газар УИХ-д оруулж, шийдүүлнэ гэсэн байдаг юм. Харин Засгийн газар ерөнхий заалтынх нь дагуу ажиллаж байгаа.

Гэтэл Тавантолгойгоос хил хүртэл тавьж байгаа гэдэг утгаараа экс-портын зориулалттай зам учраас дараагийн заалтад нь хамааралтай болчихоод байгаа юм. Бид үүнийг УИХ-д оруулж, хэлэлцүүлэх шаардлагатай ч гэж үзээгүй, шаардлагагүй ч гэж үзээгүй байна. Харин Эдийн засгийн байнгын хороо энэ асуудлыг саяхан судлаад УИХ-д оруул гэдэг чиглэлийг Засгийн газарт өгсөн. Бид энэ чиглэлээр ажиллаж байна. УИХ-д оруулж хэлэлцүүлнэ.

-Та Тагнуулын ерөнхий газрын даргаар Б.Ариунсанг томилохдоо албаны хүмүүстэй зөвлөлдсөн үү. Түүнээс өөр хүн олдохгүй байсан юм уу. Цэц дээр дахиад асуудал үүсвэл шийдвэрээ хамгаалж чадах уу?

-Тагнуулын ерөнхий газрын даргын томилгоотой асуудлыг өмнө нь тайлбарласан. Түүнээс цааш яривал их нарийн асуудлыг хөндөх учраас ингээд орхиё. Үүнд хувь хүнтэй холбоотой асуудал байхгүй. Тагнуулын байгууллагын даргын томилгоог бөөнөөрөө хэлэлцээд хэнийг тавих вэ гээл яриад байдаггүй юм.