Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг
2013.05.31
Ерөнхий сайдыг хууль зөрчөөгүй гэжээ
Ерөнхий сайд Н.Алтанхуяг сүүлийн үед хууль зөрчсөн гэх хэл аманд их өртөж байгаа. Тухайлбал иргэн М.Бадамсүрэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан шаардлагыг Ерөнхий сайд хангаагүй учир шүүхэд хандсан байна. Харин түүний нэхэмжлэлтэй Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурлын шийдвэрээр Дорнод аймгийн Засаг даргаар иргэн М.Бадамсүрэнг томилоогүй нь хуульд нийцсэн хэмээн үзжээ. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайд Н.Алтанхуягийг хууль зөрчөөгүй, тиймээс М.Бадамсүрэнгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.