“Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурав
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг JCI Монгол байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа.
2013.05.27

“Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурав

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг JCI Монгол байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа. Эерэг өөрчлөлтийн төлөө залуусын JCI Монгол  байгууллага нь 1993 онд байгуулагдаж, 1995 онд дэлхийн JCI байгууллагын жинхэнэ гишvvнээр элссэн юм.  

Тухайн vед JCI байгууллагыг Монголын залууст ойлгомжтой байдлаар танилцуулж, ажил хэргээ шуурхай зохион байгуулахын тулд  "Залуу vе танхим" хэмээн нэрлэсэн байна.

Уулзалтын үеэр JCI Монгол байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүд Ерөнхий сайдад хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдээ танилцуулж, нийгэмд эерэг өөрчлөлтийг авч ирэх зарим төсөлд Засгийн газрын зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Залуусын оролцоог дэмжиж, тэднийг татан оролцуулж байгаа ажлыг дэмжихэд бэлэн гэдгээ Ерөнхий сайд илэрхийлсэн байна.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын хөгжил дэвшилд эерэг өөрчлөлт авчрах төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, JCI Монгол байгууллагын Ерөнхийлөгч Ц.Баатарбилэг нар гарын үсэг зурлаа.