Төслийн Удирдлага Хөгжлийн Хүрээлэнгээс санаачлан Ерөнхий сайдын дэмжлэгтэйгээр “Сайн төсөл-Амжилтын гараа” төслийн удирдлагын анхдугаар чуулганыг Төрийн ордонд зохион байгууллаа.
2013.05.22

Төсөл хөтөлбөрийн нэгдсэн стандарттай болно

Төслийн Удирдлага Хөгжлийн Хүрээлэнгээс санаачлан Ерөнхий сайдын дэмжлэгтэйгээр “Сайн төсөл-Амжилтын гараа” төслийн удирдлагын анхдугаар чуулганыг Төрийн ордонд зохион байгууллаа.

Ерөнхий сайдын дэмжлэгтэйгээр “Сайн төсөл-Амжилтын гараа” төслийн удирдлагын анхдугаар чуулган

Монгол оронд ардчилал, зах зээл, бизнесийн орчны асуудал хөндөгдсөөр 20 гаруй  жил өнгөрчээ.

Энэ хугацаанд гадаад, дотоодын олон зуун төсөл төр, бизнес, нийгмийн салбаруудад хэрэгжсэн. Гэвч энэ төсөл хөтөлбөрүүдийн хувьд бүтээмжтэй, үр өгөөжтэй, иргэдийн  амьжиргааг дээшлүүлэхэд нөлөөлсөн тодорхой нөлөө үзүүлсэн нь хэд вэ? Хэрэгжиж байгаа төслүүдийг нэгтгэн дүгнэж, алдаа оноог нь хэлэлцэх үүргийг хэн хүлээж хэрэгжүүлэх вэ зэрэг олон асуултад энэ чуулган хариулт өгөх юм.

Бидэнд томоохон төсөл хийж хэрэгжүүлэх нэгдсэн аргачлал үндсэндээ алга байна. Аливаа төсөл  үндсэн гурван шалгуурыг хангасан байх ёстой.  Энэ нь  нэгдүгээрт нийгэмд үр өгөөжтэй байх, хоёрдугаарт эдийн засгийн үр ашигтай байх, гуравдугаарт байгаль орчинд сөрөг нөлөөгүй байх явдал юм.  Энэ гурван шалгуурыг хангасан төслүүдийн талаар цаашид ярина гэсэн үг. Улсын төсвийн хөрөнгөөр болон гадаадын зээл тусламжаар хийж байгаа төсөл нэртэй олон ажил сэтгэл эмзэглүүлж байна.

Аймгуудад баригдаж байгаа сургууль, цэцэрлэгийн барилгуудын гадна архитектор, дотор тохижилт, чанар стандарт бүгд өөр өөр байна.   Үнэ өртгийн хувьд нэг нь 600 сая төгрөгт босч байхад нөгөөдөх нь хоёр тэрбумыг зарцуулж байх жишээтэй. Ийм байдлаас салж нэг  стандарт, нэг ойлголттой болоход энэ удаагийн чуулган чухал ач холбогдолтой гэж “Сайн төсөл-Амжилтын гараа” төслийн удирдлагын анхдугаар чуулганы нээлтэд оролцохдоо Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ.