Мэргэжлийн хяналтын газар болон Цөмийн энергийн газраас малчны хотонд очиж шалгалт хийжээ
Цөмийн Энергийн Газрын дарга, Цөмийн болон цацрагийн хяналтын улсын ерөнхий байцаагч Н.Тэгшбаяр
2013.01.07

Мэргэжлийн хяналтын газар болон Цөмийн энергийн газраас малчны хотонд очиж шалгалт хийжээ

Өнгөрөгч сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд хотын Зүүнбаян багийн иргэн Д.Норсүрэнгийн үхрийн 12 тугал тодорхой шалтгаангүйгээр хорогдсон. Үүнийг Цацраг идэвхит бодисын нөлөө байж магадгүй гэсэн таамаглал дэвшүүлсэн. Тиймээс Мэргэжлийн хяналтын газар болон Цөмийн энергийн газраас малчны хотонд очиж шалгалт хийжээ. Энэ шалгалт, хяналтын багт Гамшгаас хамгаалах үндэсний төвийн ерөнхий зохицуулагч, байгаль орчны иргэний зөвлөлийн гишүүд оролцсон байна. Энэ талаар Цөмийн энергийн газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр:

-Бид тухайн газар очиж тэр айлын хашаа , үхсэн малын сэг болон ойр орчмын худгийн цооног зэрэгт цацрагийн хэмжилт хийсэн. Хэмжилт хийхэд зөвшөөрөгдсөн цацрагийн хэмжээнээс хоёр дахин бага гарсан. Мөн МХЕГ-аас лабораторийн шинжилгээг хотод давхар хийсэн бөгөөд албан ёсны шинжилгээний хариу хараахан гараагүй байгаа. Гэтэл байгаль орчны иргэний зөвлөлийн гишүүд цацраг, уранаас хордон мал үхсэн мэтээр хэвлэлийнхэнд зарласан.

-Бид тухайн газар очиж тэр айлын хашаа , үхсэн малын сэг болон ойр орчмын худгийн цооног зэрэгт цацрагийн хэмжилт хийсэн. Хэмжилт хийхэд зөвшөөрөгдсөн цацрагийн хэмжээнээс хоёр дахин бага гарсан

Судалгаа шинжилгээний үндсэн дээр, албан ёсны хариу гараагүй байхад төрийн өмнөөс нийгэмд худал мэдээлэл дамжуулж болохгүй. Ийм худал мэдээлэл олон нийтэд түгээж байгаа нь хүмүүсийг айдаст оруулах, ташаа ойлголт өгөх сөрөг талтай. Албан ёсны шинжилгээний хариунууд ирэх долоо хоногоос гарна.

-Байгаль орчны иргэний зөвлөлийнхөн компаниуд шар нунтаг олборлохдоо химийн хортой бодис ашиглаж байна. Үүнийг нь Цөмийн энергийн газар мэдэхгүй байна гэсэн шүү дээ?

- Манай байцаагчид аль компани ямар химийн бодис ашиглан олборлолт явуулж байгааг байнгын хянадаг, шалгадаг. Аливаа компани нь том, жижиг байна уу, гадных уу, дотных байна уу хамаагүй стандарт зөрчсөн бол сануулах, цаашлаад лицензийг нь хураан авах арга хэмжээ авна. Энэ эрх нь манайд байгаа учир бид байнгын шалгалт хийдэг. Зөвхөн ураны уурхайд биш өөр уурхайд ч мөн химийн бодисуудыг ашигладаг. Эдгээр нь бүгд манайд бүртгэлтэй байдаг.

-Зөвхөн хөрснөөс биш агаараар дамжин цацраг идэвхит бодис тархаж байна. Агаарт цацраг идэвхит бодис тарсан талаар шинжилгээ хийсэн үү?

-Шар нунтаг өрөмдөж авсан тохиолдолд эсвэл дээж хадгалах байгууламжинд ардон хий хуримтлагдах тохиолдол байдаг. Гэхдээ бид энэ удаад ус болон агаар дахь ардон хийн хэмжилтийг хийсэн.

Хэмжилтээр монгол улсад мөрдөгдөж байгаа ардон хийний стандартаас 90 дахин бага хэмжээтэй байсан нь тогтоогдсон.
-Тэр хавьд ургамал ерөөсөө ургахгүй байна гэсэн. Үнэхээр өвс ургахгүй халцарсан байсан уу?

-Одоо өвлийн улирал учир бүхий л ургамал хагдарсан байгаа. Харин Дорноговь аймгийн МХГ-ын байгаль орчны улсын байцаагч биднийг очохоос өмнө тухайн газар ажилласан. Энэ үед ямар нэгэн өөрчлөлт алга гэдгийг баталсан.

-Тэгвэл яг ямар өвчнөөс болж мал олноороо үхсэн талаар урьдчилсан хариу гарсан уу?

-Маш олон газар юунаас болсон талаар шинжилгээ хийхээр очсон. Бидний зүгээс цацрагаас болоогүй гэдэг нь тогтоогдсон. Харин бусад газруудын шинжилгээний хариу гарч яг юунаас болсон нь баттай болсон хойно иргэдэд мэдээлнэ. Зөвхөн хажуугаас нь харсан өөрийн дүгнэлтээр аливаад хандаж болохгүй.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.