Улаанбаатар-Тосонцэнгэлийн нислэгийг сэргээлээ
Улаанбаатар Тосонцэнгэлийн нислэгийг сэргээж үйлчилгээ үзүүлэхээр боллоо.
2012.11.15

Улаанбаатар-Тосонцэнгэлийн нислэгийг сэргээлээ

Орон нутгийн хөгжлийг дэмжиж, алслагдсан бүс нутгийн ард иргэдэд нийгмийн үйлчилгээг тогтвортой байлгах үүднээс ИНЕГ-аас алслагдсан чиглэлүүд болох Ховд аймгийн Булган, Увс аймгийн Баруунтуруун, Завхан аймгийн Тосонцэнгэл, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумуудад нислэгийг сэргээх боломжийг судалж үзээд, холбогдох тооцоог үндэслэн татаастай нислэгийг дээрх чиглэлүүдэд сэргээх саналыг Зам тээврийн яаманд хүргүүлсэн юм байна.

Уг саналыг Зам тээврийн яам судалж, өнгөрсөн зургадугаар сарын 28-наас Ховдын Булганы чиглэлийн нислэгийг сэргээсэн бол өнөөдрөөс эхлэн Улаанбаатар-Тосонцэнгэл-Улаанбаатар чиглэлд нислэг хийхээр болж байна.

Тосонцэнгэлийн иргэдэд иргэний агаарын тээврийн “Изинис эйрвэйз” ХХК-ийн Сааб-340 маркийн 34 хүний суудалтай агаарын хөлөг онгоцоор үйлчлэх юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.