Ц.Дашдорж сайд тусгай хэрэгцээнд газар авах асуудлыг танилцуулна
Засгийн газрын өнөөдрийн хуралдаан 10.00 цагт эхлэнэ. Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Д.Одхүүгийн санаачлан боловсруулсан Нэмэгдсэн өртөгийн албан татвар болон Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдэд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж танилцуулна.Мөн Засгийн газрын тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай, Архив болон төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн талаар авах арга хэмжээний тухай зэрэг асуудлыг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж танилцуулах юм байна. Үүний дараа Бутан, Панам Улстай дипломат харилцаа тогтоох тухай асуудлыг Гадаад харилцааны сайд Г.Занданшатар танилцуулна.
Үүний дараа Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай, Санхүүжилтийн хэлэлцээр соёрхон батлах тухай, Монгол Улсын 2013 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн тухай асуудлыг Сангийн сайд Д.Хаянхярваа, Журам, маягт батлах тухай, Мэдээлэл, шуудан, харилцаа холбооны салбарт хэрэгжүүлж байгаа төслийн гадаадын урт хугацааны зээлийн талаар авах зарим арга хэмжээний тухай, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн төслийг Засгийн газрын сайд Ч.Хүрэлбаатар танилцуулна.Мөн Ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр, Мөнгөн шагнал олгох тухай Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Тусгай хэрэгцээнд газар авах тухай, Ажлын хэсэг байгуулах тухай Барилга хот байгуулалтын сайд Ц.Дашдорж танилцуулна Харин Хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрлэлийн сайд Т.Бадамжунай Хөдөө аж ахуйн ээлжит тооллого явуулах тухай, Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн хүрээнд ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай, Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт Журам, жагсаалт батлах тухай асуудлыг оруулах юм байна.
Мөн Үндэсний хөтөлбөр, төслийн хэрэгжилтийн 2011 оны явцынЗасгийн газрын үйл ажиллагааны 2012 оны 3 дугаар сарын товч мэдээлэлийг Ч.Хүрэлбаатар, Үндэсний номын сангийн шинэ барилгын ажлын явцын талаар Ё.Отгонбаяр, Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудал барих ажлын явцын талаар, Газрын нэгдмэл сангийн 2011 оны тайлангийн талаар, Агаарын тээврийг хялбаршуулах үндэсний хөтөлбөрийн талаар Ц.Дашдорж сайд танилцуулна. Хуралдааны төгсгөлд Тусгай зөвшөөрлийн талаар Т.Бадамжунай сайд Засгийн газрын хуралдаанд танилцуулна.