Мэндчилгээ
Улсын Их Хурлын гишүүн. Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж.
2012.05.25

Мэндчилгээ

Монгол орныхоо өнцөг булан бүрт хүрч ард иргэддээ үйлчлэн, дэлхийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэх олон улсын харилцааны гүүр болсон нисэх хүчин Монгол Улсад үүсэж хөгжсөний 87 жилийн ойг тохиолдуулан эх орноо батлан хамгаалах, энх цагийн бүтээн байгуулалтад оролцох үүргээ амжилттай биелүүлж ирсэн нисэх хүчний салбартай ажил амьдралаа холбосон иргэний нисэхийн болон улсын нисэхийн үе үеийн ахмадууд, нийт хамт олон Та бүхэндээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баярын мэндчилгээ дэвшүүлье!

Монгол хүн мөнгөн хөлөг эзэмшин тэнгэрт дүүлж, сансарын уудамд аялсан бахархам уламжлалтай нисэх хүчин түүхэн хөгжлийнхөө 90 шахам жилийн хугацаанд олон улсын стандарт, шаардлагад нийцсэн үйлчилгээ үзүүлдэг, орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон материаллаг баазтай, мэргэшсэн, чадварлаг боловсон хучин бүхий, манай улсын гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг өндөр нэр хүндтэй томоохон салбар болсныг онцлон тэмдэглэх нь зүйтэй.

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх зорилтуудыг амжилттай хэрэгжүүлж, Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлыг барих ажлыг эхлүүлэн, Ховд, Даланзадгад, Мөрөн, Чойбалсан хотуудын нисэх буудлыг олон улсын статустай болгож, Улаангом, Өлгий нисэх буудлуудад хатуу хучилттай зурвас, нисэх буудлын барилга байгууламж барин ' ашиглалтад өгч, нислэгийн хөдөлгөөний аюулгүй ажиллагааг хангах бодит ажиглалтын системийг нэвтрүүлэх ажлыг үргэлжлүүлэн, агаарын зайн бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгож шинээр агаарын хаадга, замыг нээн, 2011 онд олон улсын өнгөрөлтийн 72975 нисдэгт үйлчилгээ үзүүлэн, олон улсын болон орон нутгийн паркийг Боинг-767-800, Боинг-737-800, Фоккер-100, Авро Ар Жэй-80, Аэробус-319 маягийн агаарын хөлгөөр нэмэгдүүлэн, зорчигч урсгал 2011 оны гүйцэтгэлээр 33 хувийн өсөлттэй гарган бүтээлч хөдөлмөрийн амжилтаар салбарын хамт олон энэхүү түүхт ойгоо угтаж байгаад таатай байна.

Цаашид нисэхийн аюулгүй ажиллагааны хангалтыг дээшлүүлж,  агаарын харилцааг өргөжүүлэн тогтвортой хөгжүүлж, иргэний нисэхийн дэд бүтцийг сайжруулах, агаарын навигацийн үйлчилгээг улам боловсронгуй болгох ажлыг хэрэгжүүлж, эх орныхоо хөгжил, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмрээ оруулан улам их амжилттай ажиллана гэдэгт найдаж байна.

Эх орноо батлан хамгаалах салбарт нэр төртэй хөдөлмөрлөж, цэлмэг тэнгэрийн харуул болсон' агаарын довтолгооноос хамгаалах цэргийн бие бүрэлдэхүүн, улсын нисэхийн хамт олонд, улс орны гадаад харилцаа, эдийн засаг нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа иргэний нисэхийн салбарын хамт олон болон зорчигч, үйлчлүүлэгч Та бүхэндээ ажил хөдөлмөрийн өндөр амжилт, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Тэнгэр нь цэлмэг, буулт нь зөөлөн байх болтугай.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАМ, ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД   Ц.ДАШДОРЖ