2012.10.02

А.Гансүх: "МИАТ"-ийн 49 хувийг хувьчилна

Зам тээврийн сайд А.ГАНСҮХЭЭС "МИАТ" компанитай холбоотой зарим зүйлийг тодрууллаа.
-Намрын чуулганаар агаарын тээврийн салбарт хамааралтай ямар хуулийн төсөл хэлэлцүүлэхээр төлөвлөсөн бэ?
-2013 онд агаарын тээврийн салбарт хэд хэдэн шинэчлэл хийхээр төлөвлөөд байгаа. Тухайлбал, "МИАТ" компанид Үндэсний агаарын тээвэрлэгч гэсэн статус олгохоор ярьж байна. Үүнийг ажил хэрэг болгох үүднээс УИХ-ын намрын чуулганд хэд хэдэн асуудал хэлэлцүүлэхээр болоод байгаа. Жишээлбэл, онгоцны бензин шатахууны үнийг зах зээлд ерсөлдөен бий болгох замаар бууруулах, тасалбарын үнийг хямдруулах, тус компанийн тодорхой хувийг хувьчлах зэрэг асуудал багтсан.
-Тасалбарын үнийг хэрхэн буулгахаар тооцоолж байгаа юм бэ?
-Одоогийн байдлаар онгоцны шатахууны үнэ нэг тонн нь 1600 ам.доллар байгаа. Үүнийг зах зээлийн өрсөлдөений зарчмаар 1000 ам.доллар болгох боломжтой. Мэдээж шатахууны үнэ хямдрахаар тээвэрлэлтийн өртөг ч багасна шүү дээ. Үүнийгээ дагаад "МИАТ" компанийн тасалбарын үнэ ч хямдарна гэж тооцоолж байгаа.
-"МИАТ" компанийн тодорхой хувийг хувьчлах асуудал юу болж байгаа вэ?
-Тус компанийн 49 хувийг хувьчилна. Засгийн газрын мөрийн хетөлбөрт тусгасны дагуу энэ асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхээр болоод байгаа гэв.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.