Иргэний нисэхийг хөгжүүлэх төрийн бодлогыг хожуу ч гэсэн батлах нь зүйтэй гэж үзлээ
2012.11.06

Иргэний нисэхийг хөгжүүлэх төрийн бодлогыг хожуу ч гэсэн батлах нь зүйтэй гэж үзлээ

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2012.11.06/ хуралдаанаар "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл уг тогтоолын төсөлд оруулах зарим саналаа танилцуулсан. Тухайлбал, санхүүгийн секторын тогтвортой байдлын талаар улирал тутам Монголбанкнаас УИХ-д мэдээлэл хийх гэх зэрэг саналуудаа тэрбээр танилцуулав. Харин УИХ-ын зарим гишүүд санхүүгийн секторын тогтвортой байдлын талаарх мэдээллийг улирал тутам олон нийтэд өгөх нь зөв.

Харин УИХ-д мэдээлэл хийх нь тийм сайн үр дагавар авчрахгүй гэсэн байр суурьтай байлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, Санхүүгийн салбарын талаар УИХ-д мэдээлэл хийхээр УИХ-ын гишүүд тогтворгүй байдлын талаар л голдуу лавлаж асуудаг. Түүнээс үүдэн нийгэмд сөрөг мэдээлэл бий болж, тогтворгүй байдлыг урин дуудах вий гэж санаа зовж байна. Угаасаа Монголбанк санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах үүрэг хүлээдэг. Улиралд нэг удаа олон нийтэд мэдээлэл өгөөд явах нь зүйтэй. Харин үндэслэлтэй мэдээлэл өгсөн эсэхийг Эдийн засгийн байнгын хорооноос томилсон ажлын хэсэг шалгаад байх боломжтой гэж хэлж байлаа.

Байнгын хороо Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төсийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.