Махмуд Ахмадинежад: Бүхэл бүтэн улс үндэстэнтэй дайсагналцахын оронд буруутныг олох байсан
Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад
2012.10.09

Махмуд Ахмадинежад: Бүхэл бүтэн улс үндэстэнтэй дайсагналцахын оронд буруутныг олох байсан

-Нью-Йоркт тавтай морил, эрхэм Ерөнхийлөгч өө. Үнэнийг хэлэхэд америкчууд таныг бүх нийтээрээ дайсан гэж хүлээн авч буй. Энэ нь танд ямар санагддаг бол?

-Бүтээгч, бүхнийг чадагч, хамгийн нигүүлсэнгүй бөгөөд хамгийн хүнлэг нь мэт (инээв). Таны нэвтрүүлгийг үзэж буй Америкийн эгэл, гайхалтай хүн бүрт өглөөний мэнд хүргэе. Дэлхий дахинд энхтайвныг цогцлоох хүсэлтэй Америкийн энгийн иргэдийн үзэл бодлыг би хүндэтгэн, биширдэг.

-Та НҮБ-ын индрээс илтгэл тавих гэж Нью-Йоркт хүрэлцэн ирсэн. Энэ нь таны амьдралын хамгийн чухал илтгэлүүдийн нэг болно байх, тийм үү?

-Үгүй дээ, энэ миний амьдралын хамгийн чухал илтгэл болно гэж бодохгүй байна. Учир нь, хүний амьдралын хором, мөч бүр үнэ цэнэтэй, эрхэм байдаг гэж би итгэдэг. Цаг хугацааг ухрааж болдоггүй, дахин тохиохгүй учраас тэр. Би НҮБ-ын Ерөнхий ассамблейн ху ралд найм дахь удаагаа оролцох гэж байна.

-Ойрхи Дорнодод эмх замбараагүй байдал газар авч буй энэ үед НҮБ-ын индрээс таны хэлэх үг чухал байх ёстой гэж бодсон учраас л ингэж асуусан хэрэг.

-Мэдээж чухал л даа, таны юу хэлээд буйг би сайн ойлгож байна. Дэлхийн улс орнуудын удирдагчид НҮБ-ын индрээс чухал мэдэгдэл хийж, чухал сэдвийг л хөнддөг шүү дээ. Одоогоос 10 жилийн өмнө иранчууд заналхийлэл, сүрдүүлэг дор амьдарч байлаа. Би Ирак, Афганистаны заналхийллийн тухай ярьж буйг та ойлгож байгаа байх. Гэхдээ би юунд итгэж байна гээч. Бидний эриний төгсгөл ирж байна. Эрх мэдэл, эзлэн түрэмгийллийн төгсгөл.

-Саяхан зөнч Мухаммедийг доромжилсон кино гарсны дараа Ойрхи Дорнодод үймээн дэгдэж, Ливийн Бенгази дахь АНУ-ын Элчин сайдын яам руу довтолсон. Элчин сайд Кристофер Стивенс үймээний үеэр амиа алдсан. Та энэ хэргийг үйлдсэн хүмүүсийг шийтгэх ёстой гэж бодож байна уу?

-Шашин бол маш хүчтэй зүйл. Лалын шашны эсрэг тэрсэлсэн хүнийг бид шийтгэх ёстой. Гэхдээ үүнтэй адилаар хэт туйлшрагчдыг ч бас шийтгэх нь зүйн хэрэг. Энэ бол шашны үзлийн хэтийдэл, шулуухандаа бол гэмт хэрэг. Хэн нэгнийг эсвэл улс үндэстнийг буруутган, зөв бурууг шүүх эрх надад байхгүй. Гэвч туйлын үнэн бол хүчирхийлэл хүчирхийллээс л төрдөг.

-Өнгөрсөн жил дэлхий нийтийг шуугиулсан Арабын хаврыг та иргэн хүний хувьд юу гэж хүлээж авсан бэ. Арабын хувьсгал түймэр мэт дэгдэж, бид Каддафи, Мубаракийн дэглэмийн төгсгөлийг харлаа.

-Дэлхийд хувьсгал, шинэчлэлт хэрэгтэй байгаад л би итгэдэг. Дэлхийн өнцөг булан бүрт, бүх газарт. Шударга ёс, эрх чөлөө гэж хаа сайгүй ярьдаг ч бүрэн цогцлоосон газар, орон байхгүй. Хүмүүст өөрөөс нь шалтгаалахгүй асуудал мундахгүй их байсаар л байна. Таны хэлсэн шигээр хувьсгалын “гал” түймэр мэт дэгдсэн нь чухал хэрэгтэй болоод л тэр шүү дээ.

-Та шударга ёс, эрх чөлөөний тухай ярилаа. Бас тэдний тэмцэл аль нэг гүрний шахалтаар бус, иргэдийн өөрсдийнх нь дуудлагаар өдөөгдсөн гэж хэлэх гээд байх шиг байна. Тунис, египет, ливичүүд ямар үр дүнд хүрснийг бид харж байна. Тэд хатуу дэглэмийг сөрсөн нь, тэмцсэн нь зөв гэж бодож байна уу?

-Тэд тэмцсэн нь, эсэргүүцлийн хөдөлгөөн эхлүүлсэн нь өөрсдийнх нь мэдэх хэрэг бөгөөд эрх нь. Бид бусдын жаргал, зовлонг мэдэхгүй учраас, мэддэг байлаа ч хөндлөнгөөс оролцох нь утгагүй.

-Та бослого, тэмцэлд эрэгтэй, эмэгтэй хүмүүс ижил тэгш эрхтэйгээр оролцох ёстой гэж боддог уу?

-Тийм. Энэ асуудлыг улс бүр Үндсэн хуульдаа ялгаатай заасан байдаг. Гэвч өөрийн үзэл бодол, эрхийн төлөө тэмцэх эрх хүн бүрт бий.

-Хэрэв та ингэж боддог юм бол Ираны экс Ерөнхийлөгч Али Акбар Хашеми Рафсанжанийн охин Фаезэх Хашеми яагаад таны дэглэмийг эсэргүүцсэнийхээ төлөө шоронд байгааг тайлбарлаж өгөөч.

-Ираны шүүхийн байгууллага Засгийн газрынхаа нөмөрт байдаггүй, хараат бус. Тэд өөрийн гэсэн хуультай бөгөөд үүнийгээ дагадаг. Тэгэхээр шүүхийн шийдвэрийн өмнөөс хариулах, хариуцлага хүлээх эрх надад байхгүй. Та хоёр тусдаа зүйлийг ялгаж салгах хэрэгтэй. Хэн нэгэн шоронд орсонд би баяртай байна уу гэвэл үгүй, хэзээ ч үгүй. Хэн ч шоронд хоригдох ёсгүй. Гэвч бас хүн бүр хуулийн дагуу амьдрах ёстой. Ерөнхийлөгчийн охин байсан гэдэг шалтгаанаар хэн нэгэнд тусгай эрх эдлүүлэх боломжгүй. Гэхдээ дахин хэлье, зөв бурууг шүүх хүн нь би биш.

-Ойрхи Дорнодын халуун цэг болоод буй Сирийн талаар ярилцъя. Башар Асадад Иранаас зэвсэг нийлүүлж байгаа талаар яриа гарах боллоо. Энэ үнэн үү. Хэрэв тийм бол танай улс Асадад хэр удаан туслах вэ. Түүний иргэдийнхээ эсрэг явуулж буй хүчирхийллийг та хувьдаа дэмждэг үү?

-Би одоогоос зургаан сарын өмнө өөрийн байр суурийг тодорхой илэрхийлсэн. Сири ч бай, өөр улс ч бай найрсаг харилцаатай орнуудтайгаа бид эн тэнцүү, ижил тэгшээр хамтран ажиллах, тусалж дэмжихэд бэлэн. Иргэд эрх чөлөө, үзэл бодлынхоо төлөө тэмцэх тухайд ч түрүүнд танд өөрийн бодлоо хэлсэн шүү дээ. Гэхдээ улс орнуудын хамтын ажиллагаа, найрсаг харилцаа гэдэг том зүйл. Бид “найз” орнууддаа энх тайван байдал бий болгоход, үймээн самууныг зогсооход туслах ёстой.

-Гэвч Башар Асад өөрийн иргэд рүүгээ довтолж, 10000 орчим хүний аминд хүрчихээд буй. Хүний эрхийг дэмждэг, энхтайван байдлыг хүсдэг та Башар Асадад энэ хүчирхийллээ зогсоо гэж хэлж байсан уу?

-Би хувьдаа тэд өөрийн улс эх оронд болж буй асуудлаа гаднын хүчин зүйлээс хараат байдлаар шийдээсэй гэж хүсэж байна. Сири бол тусгаар орон, аль нэг гүрний гар хөл биш. Тэгэхээр намайг юу ч гэж хэллээ тэд хүлээж авахгүй. Иргэд ч тэр, Засгийн газар ч тэр буутай байна. Ийм учраас хүчирхийлэл зогсохгүй, үргэлжилсээр л байх болно. Энэ зуур энгийн иргэдийн амь нас хохирч байгаа нь л харамсалтай.

-Та өмнө нь Америкийн Засгийн газар есдүгээр сарын 11-ний хэргийн хариуцлагаас хүлээлцэх хэрэгтэй гэж мэдэгдэж байсан. Энэ нь томоохон гутаан доромжлолт байсан л даа. Та одоо ч энэ байр сууриа хадгалж байгаа юу?

-Тэгэлгүй яахав. АНУ-ын хүн амын 75 хувь нь өнөө хэр энэ хэргийн цаана чухам юу болсон, гол буруутан нь хэн бэ гэдгийг мэдэхгүй байгаа, бас мэдэхийг хүсэж байгаа. Надад ч бас үүнтэй холбоотой маш олон асуулт бий. Ирак, АНУ-ын харилцаа өнөө хэр таагүй хэвээр л байна шүү дээ. Афганистан, Пакистан, Иракт өдөр бүр зуу зуун хүний амь үрэгдэж байна. Үүний шалтгаан нь есдүгээр сарын 11- ний хэрэг явдалтай шууд биш ч, дам холбоотой гэдгийг та бид хоёр мэдэж байгаа. Надад харин асуулт байна. Пирс, та АНУ терроризмыг устгаж чадсан гэж боддог уу. Чадаагүй. АНУын явуулж буй бодлого нь асуудлыг цэгцэлсэн үү, эсвэл бүр буруу тийш нь залчихсан уу?

-Хэлэхэд хэцүү юм. Миний бодлоор...

-Хандлага нь, арга зам нь буруу байгаа юм.

-Би танаас нэг зүйлийг асууя. Хэрэв таныг Ерөнхийлөгч байх хугацаанд Тегеранд Нью-Йоркийн ихэр хоёр цамхгийг нураасан шиг зүйл болбол та яах байсан бэ. Болох юм боллоо гэсэн шиг зүгээр л гашуудаад суух уу.

-Бид буруутныг олж илрүүлэхийг л чухалчилна. Харин бүхэл бүтэн үндэстэнтэй дайсагналцахгүй байсан. Би харин танаас нэг зүйл асууя. Афганистан, Иракийн дайны үеэр хэчнээн хүний амь эрсэдсэн бэ. Америкчууд өөрсдөө ч цөөнгүй цэргээ алдсан. Харин нөхцөл байдал дээрд сэн үү. Үгүй. Гэтэл та АНУын Зас гийн газрын бодлого зөв байсан гэдгийг яаж батлах вэ. Ирак, Афганистаны сая гаруй иргэн нас барсан, зарим нь шоронд хоригдож байгаа. Харин есдүгээр сарын 11-нд АНУ-ын 3000 хүн нас барсан. Миний юу хэлэх гээд байгааг та ойлгож байна уу. Хэрэв ийм хэрэг явдал болсон бол Ираны Засгийн газар нэг сая хүний аминд хүрэх биш, харин буруутан этгээдтэй л тооцоо бодно. Хүний амь нас яагаад ийм хямдхан болчихов оо. Ирак, Афганистаны нэг сая хүний амийг хороолоо гээд мөнөөх 3000 хүний цусыг төлж чадсан уу? АНУ-ын улстөрчид эхлээд өөрсдийн явцуу үзэл бодолтойгоо л тэмцэх хэрэгтэй гэж бодож байна.

-Энэ яриаг энд хүргээд өндөрлөе. Та түрүүнд эрх чөлөөний тухай ярьсан. Гэвч Иранд өнөө хэр ижил хүйстнүүдийн харилцааг хориглосон хууль бий. Бас ганц бие бүсгүй ганцаараа цанаар гулгаж болохгүй гэсэн хууль ч байдаг юм билээ. Танай хуулийн дагуу ижил хүйстэн болж төрсөн мөртлөө ижил хүйстэнтэйгээ харилцаж болохгүй байгаа нь, цанаар гулгахын тулд заавал нөхөрт гарах ёстой нь эрх чөлөө мөн үү?

-Ганц бие бүсгүй цанаар гулгаж болохгүй гэж хэн танд хэлсэн юм бэ?

-Энэ хориотой зүйл биш байсан юм уу?

-Наадахыг чинь би танаас л анх удаа сонсож байна.

-Тэгвэл эрхэм Ерөнхийлөгч өө, энэ ярилцлагыг үзэж байгаа ганц бие иран эмэгтэйчүүд цанаар гулгаж болох нь ээ?

-Тэгэлгүй дээ, тэд энэ ярилцлагыг үзэж байгаа. Учир нь CNN-ийн суваг Иранд шууд цацагддаг юм.

-Таны зөв, бүх зүйл хэвийн боллоо.

-Харин ижил хүйстнүүдийн тухайд энэ бол өөр асуудал. Тэд бүгд төрөлхийн байдаг гэдэг нь батлагдааг үй. Улсын гол капитал нь хүн. Хүний амынхаа тоог өсгөх нь аль ч улсын хувьд чухал. Манай шашнаар, хуулиар ч ижил хүйстэнтэйгээ бэлгийн харьцаанд орох нь хориотой. Энэ бол үнэхээр муу зан төлөв. Харин ижил хүйстнүүд төрөлхийн байдаг гэдэгт та итгэдэг юм уу?

-Тийм ээ, би итгэдэг.

-Тэгвэл намайг уучлаарай. Та итгэдэг байж болно. Гэхдээ үүнийгээ надад тулгах шаардлагагүй.

-Та хоёр хүү, нэг охинтой. Хэрвээ хөвгүүдийн чинь аль нэг нь ижил хүйстэн байвал та яах вэ. Танай улсын хууль тэдэнд ч бас ижилхэн үйлчилнэ шүү дээ.

-Хүний зан төлөв өөрчлөгддөг. Боловсрол ч тэр, мэдлэг ч тэр хөгжиж, хувьсаж байдаг. Улс төрийн систем ч ялгаагүй. Гэхдээ та шударга биш санагдсан зүйлээ өөртөө л тээхээс биш бүхэл бүтэн улс, үндэстэнд тулгаж болохгүй. Миний хариулт энэ.

-Би зочин бүрээсээ нэг асуулт асуухыг хүсдэг. Эрхэм Ерөнхийл өгч өө, та хэдэн удаа дурлаж байсан бэ?

-Би хүн төрөлхтөнд бүгдэд нь хайртай (инээв).

-Энэ асуултыг би олон хүнээс асууж байсан ч хамгийн шилдэг хариулт нь энэ боллоо.

-Гэхдээ мэдээж би бусад хүмүүсийн л адил гэр бүлийнхэндээ юу юунаас ч илүү хайртай.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.