2025.01.24
Ж.Бат-Эрдэнэ: Одоо элдэв янзын зуух ярихгүй шууд газ руугаа оръё
УИХ-ын чуулганы /2025.01.24/-ний өдрийн хуралдаанаар “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
Нямбаатар дарга дөнгөж сая хэллээ. Энэ санхүүжилттэй холбоотой асуудлууд байж байж л асуудал явна гэж. Үндсэндээ бид холимог тогтолцоогоор явдаг болчихлоо. Хуучны зөвхөн 76 тойрог дээрээ хуваачихдаг байсан бол одоо холимог тогтолцоогоор пропорционалиар орж ирсэн.Бид нарын жоохон ад үзэх маягтай байгаа 48 гишүүн яг улс эх орны ач холбогдол бүхий рейтингээр санхүүжилт, хөрөнгө оруулалтыг тэд хардаг ийм зарчим руу орчихсон. Тийм болохоор цааш,цаашдаа хөрөнгө оруулалтын асуудлууд ингээд шийдэгдээд явах байх. Хот байгуулалтын тухай хуульд, Улаанбаатар хотын төлөвлөлтийг УИХ үздэг ,хэлэлцдэг болсон, баталдаг болгосон. Өмнө нь гарч байсан алдаа дутагдал өөрөөр хэлбэл хэн нэгэн Засаг дарга ,газрын албаны дарга ,архитектур очоод эвдээд байдаг хот төлөвлөлтийг концепцыг эвдэхгүй хууль болгож,УИХ-аар оруулдаг болсон. Өнөөдөр ач холбогдол нь гарч байна.
Улаанбаатарчуудын хараад байгаа асуудал бол 1 дүгээрт утааны асуудал, 2 дугаарт авто замын түгжрэлийн асуудал.Одоо элдэв янзын зуух энээ тэрээ гэхгүйгээр, шуудгаз руугаа оръё гэж байгаа юм. Тэгэхээр Улаанбаатар хотоос концепц, төлөвлөгөө гаргаж ирж байгаа юм байна. Хэрвээ хуульд өөрчлөлт оруулах ёстой гэж байвал тэр хуульд нь өөрчлөлт оруулъя Нямбаа дарга аа. Энд 30 он гэхэд оръё гэж байгаа юм байна,5 жил бол богинох хугацаа. Хэрэв 5 жилийн хугацаанд амжуулъя гэж байгаа бол маш яаралтай амжуулах хэрэгтэй. Хоёрдугаарт энэ түгжрэлтэй холбоотой асуудал.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn