2025.01.24

Ж.Золжаргал: 2023 онд хатуу түлш хэрэглэхгүй гэчхээд хөх нүүрсний үйлдвэр барьж яах гэж байгаа вэ?

УИХ-ын чуулганы /2025.01.24/-ний өдрийн хуралдаанаар “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Уг асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: 

Нэгдүгээрт, Улаанбаатар хот дахин төлөвлөлтийн хүрээнд хуучирсан орон сууцнуудыг дахин төлөвлөхдөө эрчим хүчний хэмнэлтийн А түвшнийг хангана хэмээн тусгасан байсан. ОУ-ын жишиг нь АВСD гээд байдаг. С-ээс дээшэ 20%-ийн хэмнэлттэй байвал хэмнэлттэй гэж үздэг. А бол хэтэрхий чанга. Гэр хорооллын дахин төлөвлөт дээр мөн ялгаагүй 50 мянган айлыг А түвшинд хангана. Тэгвэл ипотек өгнө. 120-г орон сууцжуулна гэх мэт. А гээд тавьчхаар хэтэрхий өндөр, цэвэр пассив технологи, нэг төрлийн үнэтэй материалыг дэмжсэн хатуу заалт тавих хэрэг байна уу? Монголын барилгын норм, дүрэм дээр С гээд байгааг олон улсын жишгээр тооцдог. Энэ мэтээр хязгаарлачихвал ипотекийн зээл хязгаарлагдана. Яагаад хатуу А түлш юм. Зүгээр эрчим хүчний хэмнэлттэй олон улсын жишгээр хэрэглэж болоогүй юм уу?

Хоёрдугаарт, гэр хорооллийг орон сууцжуулаад 2030 онд хатуу түлш хэрэглэхгүй гэж Х.Нямбаатар дарга хэлсэн. Багануурт хөх нүүрсний үйлдвэр барина гэх. Тэгэхээр тэр чинь хэдэн их наяд төгрөг болно. Хөрөнгө оруулалт татаас, барьсаар байтал 2028, 2029 болно. Тэгээд ганц жил ашиглах юм уу. Хатуу түлш 2030 онд хэрэглэхгүй. Наана нь хөх нүүрсний үйлдвэр барьж яах гэж байгаа вэ?

Гуравдугаарт, хийн хоолой тусгачихсан байгаа. Хийн түлшээ ОХУ-аас авах гэж байгаа юм уу эсвэл Багануурын нүүрснээс хий үйлдвэрлэх төслөө сэргээх гэж байна уу? Монгол Улс Дэлхийн банкнаас 2,1 сая ам.доллар зээлээд БНХАУ-ын инженерингийн том компаниар зундаа бензин, өвөлдөө нийлэг байгалийн хий гаргаж Улаанбаатарыг хангах ТЭЗҮ хийсэн. Тэгээд тэр нь яамны дэргэд байгаа. Түүнийгээ сэргээх юм уу. Зээлийг нь төлсөн үү. Яах гэж зээл авсан бэ?

Дөрөвдүгээрт, 14 хот, 14 төвтэй болох нь. Хотуудын индекс нь инженерийн дэд бүтцийн хөгжлийн түвшнээрээ 1,3-аас 4,7 маш том зөрөөтэй байгаа. Эдийн засгийн хөгжлийг нь жигдрүүлэх ямар төлөвлөгөө байна? Нэг нь бүүр хоцрогдоод, нөгөөх нь туршаад явчихсан нөхцөл үүсчихээр "нэг хот" гэж байсан маань бодлогын хувьд зөрөөд түвшин нь хэтрээд холдоод явчих вий. 

Тавдугаарт, Богд уулын доогуур явах туннел улсын төсөв дээр байж байгаад олдохоо байчихсан. Энэ нь нийслэл дээр байгаа юм уу. Энэ зураг дээр тасархай зураас харагдсан. Энэ дээр тодорхой хариулт өгнө үү? 0,07 га талбай газраа авч чадаагүй хүмүүс олон байна. Ядаж концепцын түвшинд Улаанбаатар хотын дагуул хот хөгжөөд явахаар Шинэ зуунмод, Хөшигийн хөндий гэх мэтэд газар авах орон зай байна уу?

Түүний асуултад, Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан