2025.01.24

А.Ганбатаар: Парламентын жилд буюу 4 жилийн хугацаанд тайлагнадаг байж болохгүй юм уу?

УИХ-ын чуулганы /2025.01.24/-ний өдрийн хуралдаанаар “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Уг асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн А.Ганбаатар: 

Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг Их хурлын тогтоолын төсөл болгоод оруулж байгааг дэмжиж байна. Өнөөдөр 2025 он гэж үзвэл 2040 он гэхэд 15 жилийн хугацаа байгаа. Хотын түүх хөгжлийн хувьд бол богинохон хугацаа гэж хараад байна. Тэгэхээр 2040 оны Улаанбаатарын статус ямар байх вэ? Яагаад гэвэл Хархорин хот, Зуунмод хотыг Хүннү гэж нэрлэж магадгүй. Ингээд олон хотуудын төсөл, төлөвлөгөө, бүтээн байгуулалт орж ирж байгаа учраас цаашдаа Улаанбаатар хот Вашингтон Ди Си байх юм уу, санхүү, эдийн засаг, бизнесийн хоттой Нью-Йорк байх юм уу гэдгийг иргэд бид нар төсөөлөл аваагүй байна. Тэгэхээр 2040 оны Улаанбаатарын статус ямар байх вэ? Яагаад гэвэл Хархорины ажлын хэсэгт байхад. Алсын бодлого бол түүхэн нийслэлээ сэргээх буюу алсдаа Улаанбаатар хотын оронд нийслэл болох магадлалтай. Ийм концепц яригдсан. Хоёрдугаарт нь их хурлын тогтоол дотор нийслэл Улаанбаатар хотын 2040 хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавиад 5 жил тутамд Их хурал тайлагнах юм байна.5 жил арай хол биш үү 2 жил байж болохгүй юу? ядаж 4 жилд 1 удаа тайлагнаж болохгүй юу? Яагаад гэвэл 2040 он хүртэл шаардагдах төсөв 200 орчим их наядын төгрөг. Үүнээс 45% нь улсын төсөв. Хотын төсөв ЖДҮ-ийн сангаас төвлөрүүлнэ гэчихсэн байгаа . Тэгэхээр энэ их мөнгөний урсгалыг одоо Их хуралдаа 5 жилд тайлагнахаар зарим их хурлын цикл нь сонсохгүй явчих магадлалтай.

Түүний асуултад Нийслэл хотын захирагч Х.Нямбаатар хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан