2025.01.24
Х.Нямбаатар: Эрчим хүчний дамжуулах шугамыг өргөтгөн шинэчлэхэд 7 их наяд төгрөг шаардлагатай
УИХ-ын чуулганы /2025.01.24/-ний өдрийн хуралдаанаар “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдийн асуусан асуултад Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар хариуллаа.
2040-ийн эдийн засгийн үндсэн суурь тооцооллын хэрхэн яаж тооцсон бэ гэдэг талаар Номтойбаяр гишүүн асуулаа. Манай ажлын хэсэг 2040 он хүртэл ДНБ-ийг 40 тэрбум ам.доллар-т хүрнэ. Нэг хүнд ноогдох ДНБ-ийг 18 мянган долларт хүргэнэ. Монгол Улсын төсвийг жилд 90 их наяд байхаар ерөнхий тэнцвэрийн онолын дагуу тооцоолсон. 2040 он хүртэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хүрээнд 242 их наяд төгрөгийг. Энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай гэж тооцоолсон. 242 их наядын 120 их наядыг нь улс нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлье. Үлдсэн 120 их наядыг нь хувийн хэвшлийн санхүүжилтээр хийх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл 2040 хэрэгжих эдийн засгийн суурь нөхцөл, баталгаа бол төр хувийн хэвшлийн түншлэл гэдэг ийм агуулгаар тооцоолсон. 2035 он гэхэд Улаанбаатар хотын эрчим хүчний үндсэн хэрэглээ 3 гега давна. Одоо бол мянга гаруй гегатай явж байгаа. Энэ жилийн хамгийн оргил ачааллын үед Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн систем 1680-д хүрч байсан. Эдийн засгийн эрчимтэй өсөлтийн явцад Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглээ 10 жилийн дараа гэхэд 3000Мвт-ыг давахаар байгаа. Энэ тохиолдолд зөвхөн эрчим хүчний дамжуулах шугамыг өргөтгөн шинэчлэхэд 2 тэрбум ам.доллар буюу 7 их наяд төгрөг шаардлагатай.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан