2025.01.24

Х.Нямбаатар: Улаанбаатар хот хог хаягдал шатаах үйлдвэртэй болно

УИХ-ын чуулганы /2025.01.24/-ний өдрийн хуралдаанаар “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдийн асуусан асуултад Улаанбаатар хотын  захирагч Х.Нямбаатар хариуллаа. 

Улаанбаатар хот өнгөрсөн жил 1 сая 800 мянган тонн хог хаягдал гаргаж булшилсан. 2 сардаа багтаад хог хаягдал шатаах үйлдвэрийн сонгон шалгаруулалтаа эцэслээд гэрээгээ хийгээд ажлыг нь эхлүүлнэ. 24 сарын дотор Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот анхны хог хаягдал шатаах үйлдвэртэй болно. Харамсалтай нь манай нийт гарч байгаа хог хаягдлын 40% нь огт шатдаггүй. Үнс зэрэг барилгын хог хаягдлууд гарч ирж байгаа. Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр байгуулчихсан. Үнсийг нь хог хаягдал шатаах үйлдвэрээс гарсан үнстэй хольж барилгын материал бий болгох ийм нөхцөлөөр тендер зарлаад явж байна. Ойр тойрны суурин газруудын хогийг ч гэсэн шатаах багтаамжтай. Ийм үйлдвэрийн тендер зарласан гэдгийг хэлье.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан