2025.01.24
Д.Энхтүвшин: Нийслэл хотын агаарын бохирдол,түгжрэл гэсэн хоёр гол асуудлыг шийдэхэд хөрөнгө оруулалтаа эрэмбэлэх нь зөв
УИХ-ын чуулганы /2025.01.24/-ний өдрийн хуралдаанаар “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:
Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэж тогтоол батлахыг дэмжиж байгаа. Нийслэлийн хувьд мэдээж дэд бүтцүүдийг тэлэх энэ бололцоо, боломжууд нэлээн өргөн нээгдэх юм байна. Нийслэлийн иргэдийн хувьд хоёр гол асуудал байгаа. Агаарын бохирдол,түгжрэлтэй холбоотой. Энэ хоёр дээр яг тоон үзүүлэлтээ тодорхой болгоод өгчихвөл амар юм уу гэсэн бодол тайлангаас үзэхэд харагдлаа. Жишээлбэл агаарт ялгагдаж байгаа хийн хувьд өөр өөр тоо харагдаж байна. Үүнийгээнэг болгочихвол ойлгомжтой болно.
Жишээ нь Алсын хараа 2050 дээр зөвхөн PM2,5, PM10-ын үзүүлэлтийг тавиад, 80% хүртэл буулгана гэж зорилт тавьсан байгаа. Нийслэл Улаанбатар хотын 2040 төлөвлөгөө хэрэгжихэд бараг 4 сонгууль дамжина. Тэгэхээр агаарын бохирдол, түгжрэлийн асуудлыг гаргасан үзүүлэлтүүдээ ойлгомжтой, нэгдсэн нэг ойлголттой болгоод үүнийгээ шийдэхийн төлөө явах нь зөв. Мөн том төсөл хөтөлбөрүүд, хөрөнгө оруулалтуудаа эрэмбэлэхдээ алыг нь түрүүлж хөдөлгөвөл агаарын бохирдол, түгжрэлийг буулгах вэ гэдэгтэй уялдуулж эрэмбэлээд явбал үр дүн гарна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn