2024.11.14
Б.Уянга: Цөмийн энергийн тухай хууль хөрөнгө оруулалтыг ирээдүйд татах ямар эрхзүйн орчин бүрдүүлсэн гэж үзэж байгаа вэ?
УИХ-ын чуулганы /2024.11.14/-ний өдрийн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Б.Уянга:
Цөмийн энергийн тухай хуулийн төсөл дээр Монгол Улсад аль болох л илүү үр өгөөжтэй байлгах тал дээр хувилбараа боловсруулж оруулж ирж байгаад баяртай байна. Гэхдээ АМНАТ-ын шар нунтгийн үнээс хамаараад 9% хүртэл, суурь нь 5%, тусгай төлбөр нь 5% гэх мэт нэлээд өндөр тавьж өгч байна. Энэ нь бусад улс оронд байхгүй өндөр хувь гэдгийг олон гишүүд хэлж байна. Удахгүй хөдлөх гэж байгаа төслийн хувь энэ АМНАТ-ыг төлөх боломжтой хэмээн нөгөө талаас үзсэн байж болох юм. Гэхдээ ийм байдлаар хүснэгтээ хуульд оруулаад өгсөн тохиолдолд дараа дараагийн хөрөнгө оруулалт нь хумигдах вий. Нэг ёсондоо, хаалт болох нь гэж харж байна!
Энэ удаагийн УИХ дээр орж ирж байгаа Цөмийн энергийн тухай хууль дээр хөндөгдөж байгаа заалтуудаа оруулаад бусад хөндөгдөөгүй заалтаа аваад үзвэл одоогийн цөмийн энергийн тухай хууль хөрөнгө оруулалт гэрээтүүдээ татах тал дээр ямар эрх зүйн орчныг бүрдүүлсэн хэмээн үзэж байна?
Түүний асуултад, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан