2025.01.09

П.Сайнзориг: Шалтгаан гэдэг үгийг үндэслэл үгэээр солих редакцийн саналтай байна

УИХ-ын чуулганы /2025.01.09/-ны өдрийн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд заасны дагуу хөрөнгө оруулалтын гэрээг зөвшилцөх дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

Оруулж ирж байгаа дэгтэй холбоотой хоёр, гурван редакцын зүйлүүд дээр бас анхаарч өгөх хүсэлтэй байгаа. Зарчмын хувьд дэгийн төслийг дэмжиж байна. Хуулийн төслийн 7 дугаар зүйл дээр Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо гэрээний төслийн талаар ил санал хураалт явуулж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар дараах санал дүгнэлтийн аль нэгийг гаргана гэж байгаа. Үүн дээрээ гэрээний төслийг дэмжээгүй бол шалтгааныг тайлбарласан санал дүгнэлтийг ЗГ-т хүргүүлэх гэсэн байгаа. Гэрээний төслийг зүгээр шалтгааныг гэдэг нь ойлгомжгүй болчхоод байгаа юм. Ер нь үндэслэл бүхий л хариу өгөх ёстой . Энэ гэрээний төслийг дэмжээгүй вэ гэдэг талаар үндэслэл бүхий тайлбар бүхий шийдвэрээ хүргүүлэх гэж дурдмаар байгаа юм.

Шалтгааныг тайлбарласан санал дүгнэлт биш үндэслэл бүхий хариу гэж өгмөөр байна.УИХ бол нэг их тайлбарлаад байх шаардлага байна уу үгүй юу. ЗГ-т дэмжсэн, дэмжээгүй үндэслэл бүхий шийдвэрээ л хүргүүлэх ёстой байгаа. Энэ дэг дээр дэмжээгүй гэдэг юм уу, тодорхой зүйлүүдийг ЗГ-т хугацаатай чиглэл өгөөд үүнийгээ хөрөнгө оруулагч талтайгаа хэлэлцээд ороод ирвэл богино хугацаанд буцаахгүйгээр хэлэлцээд явах, процедурын асуудлыг хөндөж ярилцаж үзээгүй юу.

Түүний асуултад УИХ-ын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn