2024.11.14

С.Ганбаатар: Аюултай хог хаягдалд зориулсан үйлдвэр манай улсад алга

УИХ-ын чуулганы /2024.11.14/-ний өдрийн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар

Өнөөдөр орж ирсэн энэ асуудлыг би дэмжиж байгаа. Гол нь муутгаж болохгүй, ард түмний эрх ашигт нийцүүлэхийг хүсэж байгаа юм. Цөмийн энергийн хуульд юу өөрчлөх гэж байгааг хэлье. Хуулийн төслийн 5.2,5,3-т Улсын төсвийн хөрөнгөөр 51 хувь, компани хөрөнгөөр 34 хувь, Монголын төр үнэ төлбөргүй шууд эзэмшинэ гэдгийг өөрчилж, өсөн нэмэгдэх рояалтигаар орлуулъя гэж оруулж ирж байгаа.

Бидний 34 хувь гэдгийг рояалтитай харьцуулбал хэдэн хувь гэж тооцоолол гаргасан бэ.Миний тооцооллоор 51 хувийн манай улс авна гэж үзвэл 37,7 хувийн рояалтитай тэнцүү хэмжээний үнэ цэнэ юм.Үүнийг 0-9 хувь болгох гэж байгаа юм. 34 хувь гэдэг нь 23,8 хувийн рояалтитай тэнцүү. үүнийг 0-9 хувийн өсөн нэмэгдэх үнэтэй харьцуулж оруулж ирнэ.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn