2024.10.31
О.Цогтгэрэл: Үндэсний баялгийн сангийн хуультай хэрхэн нийцэж байгаа вэ?
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.10.31/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Цөмийн энергийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
Энэ хуулийг дэмжиж байна. Гэхдээ өмнөх гэрээн дээр манай улс хүлээсэн үүргээ биелүүлдэггүй, олон улсын шүүхэд хандсан муу жишээ бий. Үүнээсээ сургамж авсан байх. Түүнчлэн давуу эрхийн хувьцаа, АМНАТ аа ашиг орлого өгөөжөөр нэмж болох хувилбарыг дэмжиж байгаа.Оюутолгойн гэрээнээс сургамж авах хэрэгтэй. Дагалдаж орж ирсэн болон бусад хууль дээр Үндэсний баялгийн сангийн хуультай хэрхэн нийцэж байна. Энэ хуульд 34 хувь авна гэсэн бусад заалт орсон.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn