2024.10.31
О.Батнайрамдал: Санхүүжилттэй холбоотой асуудлыг Оюу толгойн гэрээтэй харьцуулж, алдаа, оноогоо харах ёстой
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.10.31/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Цөмийн энергийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:
Энэ хуулийн нэмэлт өөрчлөлтөөр урьд нь стратегийн орд бүхий газрын 34 хувийг зааж өгсөн. Санхүүжилттэй холбоотой асуудлыг Оюу толгойн гэрээтэй харьцуулж харах хэрэгтэй, алдаа, оноогоо харах ёстой. 34 хувийн энгийн хувьцааг АМНАТ-аар давуу эрхийн хувьцаатай орлуулах эрхийг нээж өгч байна. Зарчмын хувьд энэ нь зөв. Том мега төслүүд дээр хөрөнгө оруулалтаа гаргаж чадахгүй ,зардлыг хянаж чадахгүй тохиолдолд давуу эрхийн хувьцаа бас давуу талтай. Энэ талаар гэрээнд хэр тусгаж өгсөн бэ. Монголын талын эрх ашгийг яаж тооцоолсон бэ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр стратегийн орд бүхий газарт ураны орд орно, ард түмэн үр өгөөжийн хүртэх учиртай.
Оюу толгойн асуудал дээр өнөөдөр ч хэрүүлийн алим явагдаж байна. Энэ алдааг одоо давтаж болохгүй. Гэрээ нь дээр хоёр тал маш тодорхой, ойлгомжтой тохиролцох хэрэгтэй. Зөвхөн манай талдаа ашигтай бус Францын талд ч гэсэн дараагийн 10 жилд үл ойлголцол гарахаас сэргийлж чадна. Гэрээ гэдэг бол хоёр талын эрсдэлийг хамгаалж байгаа хуулийн баримт бичиг. Геополитикийн хувьд үр дүнг нь хэрхэн тооцоолсон бэ.
Түүний асуултад Засгийн Газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn