2024.03.26
БҮТЭН АРДЧИЛАЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
Хэлэлцүүлэгт Ардчилсан намын дэд дарга Р.Эрдэнэбүрэн, Ардчилсан намын дэд дарга Ц.Уртнасан, Ардчилсан намын даргын зөвлөх, УТЗ-ийн гишүүн Г.Ганбаатар, УТЗ-ийн гишүүн Л.Одсэр, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны дарга Б.Энхмөнх, УИХ-ын гишүүн асан, ҮБХ-ны гишүүн О.Баасанхүү, Дорноговь аймгийн Ардчилсан намын дарга Э.Энхжаргал, ҮБХ-ны гишүүн, эдийн засагч О.Эрдэнэ-Өрнөх, ҮБХ-ны гишүүн Д.Алтангэрэл, ҮБХ-ны гишүүн Д.Сүрэнжав, ҮБХ-ны гишүүн Х.Түмэнбаяр, ҮБХ-ны гишүүн Н.Энхбат, Говьсүмбэр аймгийн Ардчилсан намын дарга Б.Анхбаяр, Дорноговь аймгийн Ардчилсан намын гишүүд оролцож байна.
Тус хэлэлцүүлгээр “Өрийн дарамтгүй, Төрийн дарамтгүй Монгол” үндэсний хэлэлцүүлгүүдээс гарсан саналуудыг нэгтгэн нэмэлт саналуудыг тусгаж илүү боловсронгуй болгох юм. Мөн Монгол Улсын нийгэм, эдийн засаг, хүний эрх, эрх чөлөө, улс төрийн хүрээний тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, монгол хүний амьдралын чанарыг сайжруулах, өр зээлийн хүүгийн дарамтыг бууруулах, Засгийн газрын өр үлэмж хэмжээгээр өссөн асуудлыг шийдвэрлэхээр Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэг улс орон даяар “Бүтэн Ардчилал” бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.Ардчилсан нам иргэдээ сонсдог, судалгаанд суурилсан бодлогын түвшний нам байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn