ХҮН нам үүсгэн байгуулагдсан 10 жилийн ой тохиож байна
2025.05.05

ХҮН нам үүсгэн байгуулагдсан 10 жилийн ой тохиож байна

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл "Эрхэм монголчууд, намын гишүүд, дэмжигчид, журмын нөхөд та бүхэндээ ХҮН намын түүхийг хамтдаа бүтээж ирсний арван жилийн ойн баярын халуун мэндийг хүргэе!" хэмээн мэндчиллээ. 

Тэрбээр "10 жилийн ойгоо тохиолдуулан ХҮН-чүүд бид Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 200 ширхэг мод тарилаа. Өнөөдрөөс яг арван жилийн өмнө эх орноо хөгжүүлэх тодорхой бодлого, үзэл санаанд нэгдсэн мэргэжилтэн, залуус Монгол Улсын эрхэм дээд баялаг, эх орны эзэн, хөгжил дэвшлийг бүтээгч нь “Монгол ХҮН” гэдгийг илэрхийлсэн “Хүмүүнлэг эрх чөлөөний үзэл”-ийг тунхаглан, шинэ үеийн улс төрийн хүчин болох ХҮН нам төрөн гарсныг түмэн олноо зарлаж байлаа" хэмээв.

undefined