2024.05.03

Ч.Ундрам: Их дээд сургуулиудын ажилтнуудыг эрдэм шинжилгээний ажилд хамруулах нь чухал

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг хэлэлцлээ

Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам:

Энэ заалтыг бол дэмжиж байна. Засгийн газрын төрийн өмчит, төрийн оролцоотой байгууллагууд бүгдээрээ янз бүрийн судалгаа, техник эдийн засгийн үндэслэл гээд маш их хэмжээний мөнгийг зарцуулдаг тэрийг нь янз бүрийн компаниуд авчихдаг учраас яг өөрийнхөө төрийн оролцоотой эрдэм шинжилгээний байгууллагаар судалгаагаа гүйцэтгүүлэх нь зөв.Тэгэхдээ энэ дээр нэг их сургуулиудыг нэмчхэж болохгүй юу? Төрийн оролцоотой их сургуулиуд заавал дотроо эрдэм шинжилгээний нэгжтэй биш мундаг профессорын багууд байгаа шүү дээ өөрийн гэсэн лабораторитой болчихсон тийм байгууллагууд байгаа. Тэгэхээр энэ дээр их сургуулийг оруулж өгөх ёстой тэнд байгаа олон мянган эрдэмтдийн хүний нөөцийг бид нар бас ашиглах тэр бололцоог нь нээж өгөх ёстой.  

Түүний асуултад БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хариуллаа