2019.04.24

Б.Саранчимэг: ШУ-ны зөвлөл гэдгийг ямар үндэслэлээр оруулж ирж байгаа вэ?

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооний өнөөдрийн /2019.04.24/ хуралдаанаар  Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:

Яамн дээр ажлын хэсэг гараад холбогдох байгууллагуудаас яамдаас санал авсан гэж ойлголоо. ШУ технологийн үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх зорилгоор аймаг нийслэл дүүргүүд дэргэдээ шинжлэх ухаан технологийн зөвлөлтэй байхаар тусгасан байна. Энэ зөвлөл яамн дээр орон тооны бусад нийслэл дүүрэг аймгуудад орон тооны бус гэж харагдаад байна энэ зөв үү?

Судалгааны ажил хийхээр байгуулагдаж байна гэж ойлгож байгаа . ШУ-ны ахүрээлэн харьяа байгууллагууд дээр хангалттай судалгааны ажил хийгддэг гэж боддог. Гэтэл энэ хүрээлэнгүүд сайн хийж чадахгүй байхад  дахиад ийм судалгааны баг оруулж ирэх хэрэг байна уу ямар шийдлээр энийг оруулж ирсэн бэ үндслэлээ тайлбарлана уу?